Бойнг 737 макс загварын онгоц шинэ жилээр нислэгт гарна

Богино хугацаанд ноцтой ослууд гарч олон хүний амь үрэгдсэнээр Бойнг компанийн 737 макс загварын онгоцоор нислэг үйлдэхийг түр зогсоогоод байсан. Тэгвэл Бойнг компани  өнгөрсөн лхагва гарагт 2020 оны өмнө 737 макс загварын онгоцууд нислэгт гарна гэж мэдээллээ. Тус компанийн захирал Дэннис Муйлэнбург,

“737 мак загварын онгоц эргэж үйлчилгээнд удахгүй гарна. Бидний хамгийн том зорилго бол манай онгоц болон манай үйлчилгээний  аюулгүй байдал юм. Зорчигчдоо аюулгүй нислэг үйлдэхэд бүхий л алсын хараа, зорилго, мөн чанараа чиглүүлж ажилласны дүнд шинэ оны үеэр онгоцуудаа эргэж нислэгт гаргахаар боллоо” гэжээ.

Мэдээж 737 макс загварт ямар алдаа байсныг Бойнг компани олж тогтоосон, бүрэн засварласан эсэхийг хэн хүнгүй сонирхож буй.

Дэннис Муйлэнбургийн хэлснээр  Бойнг компани өдөр бүр 737 макс загварын програм хангамж болож бусад асуудлуудыг шалгаж, сайжруулсаар байгаа гэнэ. Эцсийн дүгнэлт ойролцоогоор 2 долоо хоногийн дараа гарах юм байна.

Мөн Дэннис Муйлэнбург ирэх долоо хоногт конгресст энэ талаар мэдээлэл өгөх юм байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс нээнэ

НИТХ-ын ээлжит наймдугаар хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн...

КОП-17 бага хурлын зочид, төлөөлөгчдөд нийтийн тээврийн 100 автобусаар үйлчилнэ

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын оролцогч...

Монгол Улсад 10 мянган шатар хандивлах амлалтаа биелүүлжээ

WR Chess багийн эзэн Wadim Rosenstein-ий Монголын нийт шатарчдад...

“Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

Улаанбаатар хот болон бусад суурин газрын хүн ам, хөдөө...