Японы Худалдааны сайд сонгогчдодоо гуа, наймаалж бэлэглэсэн хэргээр огцорлоо

Японы төрийн албан хаагчид, улстөрчид дэвүүр, хүж зэрэг зүйл сонгогчдодоо тараасан хэргээр огцорж байсан тохиолдол цөөнгүй бий. Тэгвэл Японы худалдааны  сайд Сугавара Ишю өнөөдөр  сонгуулийнхаа кампанит ажлын үеэр Токио хотын оршин суугчдад оршуулгын ёслолд ашигладаг үнэтэй гуа, наймаалж зэргийг бэлэглэсэн хэргээр огцорлоо. Түүнийг Сонгуулийн хууль зөрчсөн хэмээн буруутгаж буй бөгөөд тэрээр “Би маш их ичиж байна. Ерөнхий сайд Абэ Шинзод огцрох хүсэлтээ өгсөн. Парламентын төсвийн хорооны ажил удаашрах ёсгүй” гээд ард түмнээсээ уучлал хүссэн  байна.

Ерөнхий сайд Абэ Шинзо Сугаварагийн огцрох хүсэлтийг хүлээн авснаа, мөн Сугавараг Худалдааны сайдаар томилсондоо хариуцлага хүлээхээ мэдэгдээд, ард түмнээсээ гүнээ уучлал хүсчээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны...

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлд тавдугаар сарын 1-нд эхэлнэ

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар...

Нисэхээс Нүхт хүртэлх 2 км авто замын ажлыг эхлүүллээ

Архивчдын гудамж буюу Нисэхийн авто замаас шинэ суурьшлын бүс...