Зэрлэг амьтдын аюулаас сэргийлэх шуурхай баг байгуулжээ

Суурьшлын бүсэд орж ирэх зэрлэг амьтдын учруулж болзошгүй аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүрэг бүхий нийслэлийн хэмжээнд ажиллах Шуурхай багийг  холбогдох албаныхан байгуулжээ.   Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан уг баг аюулд өртөж болзошгүй зарим газар нутгаас айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх, анхааруулах ажлыг зохион байгуулахыг дүүргүүдийн Засаг дарга нарт, Шуурхай багийн гишүүдийг сургах, тэдний байнгын бэлэн байдлыг хангаж ажиллах юм байна.
Шуурхай багийн ахлагч С.Санжмятавд, зэрлэг амьтдыг эрсдэлгүй шилжүүлэн тээвэрлэх нөхцөлийг бүрдүүлэх, зөөвөрлөх тор, шаардлагатай техник хэрэгслийг бэлтгэх, биотехникийн арга хэмжээ авч, идэш тэжээлийн нөөц бүрдүүлж ажиллахыг нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулгад тус тус даалгажээ.
Нийслэл хотын хэмжээнд амьтан хамгааллын ажлыг үе шаттай авч хэрэгжүүлсний дүнд өнгөрсөн хугацаанд манай улсын хувьд одоогоор ганц байгаа Амьтан хамгааллын төвийг байгуулж, амьтны эмчийн орон тоог гарган, хот суурин газарт орж ирсэн, гэмтсэн бэртсэн 32 амьтныг эмчилж байгальд нь тавих, өвөл, хаврын улиралд туруутан амьтдад идэш тэжээл тавих биетехникийн арга хэмжээг зохион байгуулж ирсэн боловч өнөөдрийг хүртэл унтуулгын буу, амьд баригч болон бусад шаардлагатай техник хэрэгсэлгүй ажиллаж ирсэн юм. Тэгвэл уг захирамжаар дээрх зардлыг шийдвэрлэхээр болж байна.
Нийслэлийн иргэд та бүхэн зэрлэг амьтдын учруулж болзошгүй аюул, эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалах зорилгоор урьдчилан сэргийлэх зөвлөмжтэй танилцаж, зэрлэг амьтад суурьшлын бүс рүү орж ирсэн тохиолдолд Шуурхай баг (99995899), Нийслэлийн Шуурхай удирдлага, зохицуулалтын төв (11310005)-д цаг алдалгүй мэдэгдэхийг зөвлөж байна.
spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

А.Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх захирамж гарган, Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг...

Голын эрэг дээр амарч байсан иргэдийг хутга тулган дээрэмджээ

Голын эрэг дээр амарч байсан иргэдийг хутга тулган дээрэмдсэн...

Аутизмын хүрээний эмгэгийг эрт илрүүлж оношлох боломжтой боллоо

АУТИЗМЫН ХҮРЭЭНИЙ ЭМГЭГИЙН ОНОШИЛГООГ ЭРТ ИЛРҮҮЛЖ, ЭМЧЛЭХ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ Монгол...

В.Путин хамгийн орчин үеийн зэвсгийн системийг бий болгоход анхаарлаа хандуулна гэв

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин энэ сарын 11-ний өдөр 2027-2036 он...