Элэгний В, С вирус тээгчийг жилд 1-2 удаа шинжилгээнд үнэгүй хамруулна

УИХ-ын чуулганы хуралдаанаар Хорт хавдрыг эрт илрүүлэх, шинжилгээнд орох хуулийн төслийг баталсан. Ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхлэх уг хуулийн дагуу иргэдийг элэг, ходоод, улаан хоолой, умайн хүзүү, хөхний, уушиг, бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд хамруулах юм байна. Тодруулбал, 40 болон түүнээс дээш насны, элэгний В, С вирус тээгч, элэгний архаг үрэвсэл, хатууралтай иргэнийг ЭХО, хавдрын маркер, биохимийн шинжилгээнд жилд  1-2 удаа, ходоод, улаан хоолойн хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд нэг удаа хамруулах юм. Мөн 30-60 насны эмэгтэйг умайн хүзүү, хөхний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд гурван жилд нэг удаа, 50 болон түүнээс дээш насны иргэнийг уушигний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд нэг удаа, бүдүүн,  шулуун гэдэсний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд хоёр жилд нэг удаа хамруулах аж. Жил бүрийн товлосон хугацаанд эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд хамруулах зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргах юм байна. Харин товлосон хугацаанд ирээгүй бол иргэн өөрөө шинжилгээний зардлаа хариуцах аж.

Хорт хавдрын эрт илрүүлгийн долоон төрлийн шинжилгээнд хамрагдах иргэдийн мөнгийг төрөөс гаргах агаад 21 аймаг, зургаан дүүрэгт тоног төхөөрөмж тавих зардалд улсын төсөвт 34,9 тэрбум төгрөг тусгажээ.

Манай оронд хорт хавдрын өвчлөл сүүлийн 10 жилд хүн амын нас баралтын хоёр дахь шалтгаан болж байгаа бөгөөд хорт хавдрын улмаас 2015 онд 3999, 2016 онд 4112 хүн нас баржээ. Улсын хэмжээнд умайн хүзүүний хорт хавдрын өвчлөлийн 96 хувийг 30-аас дээш насны эмэгтэйчүүд, элэгний хорт хавдраар 40-өөс дээш насны элэгний вирусийн халдвартай хүмүүс, ходоодны хорт хавдраар 40-өөс дээш насныхан хамгийн их өвдөж байгаа юм.

Тодруулбал, х

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...