Амиа хорлож хорвоог орхисон солонгос оддын урт жагсаалт

БНСУ улс амиа хорлолт ихтэй, амиа хорлосон иргэдийн тоогоороо дэлхийд хоёрдугаарт жагсдаг. Саяхан гэхэд 25 настай дуучин, жүжигчин бүсгүй гэртээ амиа хорлон нас барсан билээ. Өөрийн сайн дураар хорвоог орхисон солонгос од, жүжигчдийн жагсаалт цөөнгүй хөвөрнө. Тэдний амиа хорлосон шалтгаан нь ихэнхдээ сэтгэцийн гүн хямрал депресс байх бөгөөд гүн хямрал, дэпрэсс, сэтгэл гутрал гэх энэ зүйл ямар айхтар нөлөөлөлтэйг, сэтгэцийн эрүүл мэнддээ хэн хүнгүй анхаарах ёстойг эдгээр үхлүүд илтгэнэ.

Ли Иун Жу

1980 оны 12 дугаар сард төрсөн жүжигчин Ли Иун Жу 2005 оны хоёрдугаар сард 25 насандаа хорвоог орхисон. Тэрээр өөрийгөө дүүжилж нас барсан бөгөөд “The Scarlet Letter”  кинонд эротик хэсэгт тоглосны дараа нойргүйдлээр өвчилж, сэтгэцийн гүн хямралд орсон нь ийм байдалд хүргэсэн гэж ар гэрийнхэн нь үзсэн юм.

Парк Ён Ха

Бидний сайн мэдэх  Өвлийн хайрын  дуу кинонд тоглосон дуучи,  жүжигчин Парк Ён Ха 2010 онд 32 насандаа мөн л  өөрийгөө боомилж нас барсныг ээж нь өглөө нь олсон байдаг. Тэрээр нэг  цаасан дээр  “Ээжээ намайг  уучлаарай,  би танд маш их хайртай” гэж бисэн бол өөр нэг цаасан дээр  “Би  маш их зүйл хийхийг хүсч байсан. Гэхдээ би яг үнэндээ амьд мэт биш байна. Сэтгэлээр унасан нэгэн баймааргүй байна. Мөнгө олох сайхан, би мөнгө олохыг ч хүссэн” гэж бичиж үлдээсэн байжээ.

Ву Сеон Ион

Жүжигчин Ву Сеон Ион 2009 онд гэртээ өөрийгөө боомилж нас барсан. Тэрээр дүрийн сонгон шалгаруулалтад удаа дараа сонгогдоогүйгээс сэтгэцийн гүн хямралд өртсөн байсан бөгөөд амиа хорлохоос өмнө эгч рүүгээ уучлал хүссэн мессеж илгээж,  өдрийн тэмдэглэлдээ Би та нартаа хайртай, түрүүлээд явж байгаад уучлаарай гэж бичсэн байжээ.

Даул Ким

БНСУ-ын загвар өмсөгч, зураач 2009 оны 11 дүгээр сард Парис дахь амьдарч байсан гэртээ өөрийгөө боомилж нас барсан. Парисын фэйшн долдоо хоногт оролцож, алдарт загвар зохион бүтээгч Карл Лагерфелдтай гэрээ хийж алдартай брэндүүдтэй хамтарч ажиллаж, бие  даасан зургийн үзэсгэлэнгээ гаргаж байсан амжилттай бүсгүй мөн л норйргүйдэл, гүн хямрал, ганцаардлын өвчнөөр өвчилсөн байсан гэдэг.

У Ни

1981 онд төрсөн дуучин, раппер У Ни 25 насандаа хаалганаас өөрийгөө дүүжилж нас барсныг  эмээ нь олсон байдаг. Мөрдөн  байцаалтын  явцад түүнийг сэтгэц хямрал, хүнд хэлбэрийн стрэсстэй байсныг олж тогтоожээ. Тэрээр бага насандаа аавыгаа алдаж эмээтэйгээ өссөн бөгөөд 7 насанд нь анх сэтгэл гутралын шинж илэрч байжээ. “Надад бүх зүйл хоосон санагдаж байна. Би өөрийнхөө л мэддэг тэр газарт очихын тулд нөгөө  замаараа дахиад алхаж байна гэж тэрээр бичсэн байв.

Жеон Да Бин

Жүжигчин Жеон Да Бин 26 насандаа угаалгын өрөөндөө боомилж хорвоог орхисон байдаг. Дүр олдох нь багасч, интернэтээр түүний гадаад дүр төрхийг гоочилсон шүүмжүүд гарсанд бүсгүй шаналж амьдралаа дуусгахыг урьтал болгожээ. Үүнээс нэг жилийн өмнө тэрээр гараа зүсч амиа хорлох оролдлого хийж байсныг найз залуу нь  цагдаагийнханд ярьсан байдаг. Тэрээр амиа хорлохоос нэг өдрийн өмнө өөрийн блогтоо “The End” гэсэн гарчигтайгаар:

“Бүх зүйл ээдрээтэй болж, шалтгаангүйгээр уурлаж галзуурах гээд байна. Толгой минь маш хүчтэй өвдснөөс болж уйлж байна.  Би өөрийнхөө учир нь олдохгүй аашийн боол болж,  өөрийгөө алдаж эхэлж байх шиг байна. Тэр минь л надад  урам зориг өгч уналтанд орсон үед минь сэтгэлээр өргөдөг.  Бүх зүйл сайхан болно оо” гэж бичиж байжээ

Жеон Тае Сүү

Тэрээр жүжигчин Ха Жи Воны дүү бөгөөд 1984 онд төрсөн. 2018 онд амиа хорлохоосоо өмнө тэрээр бас л сэтгэл гутралын эсрэг эмчилгээ хийлгэж байжээ.

Чой Жин Сил

20 гаруй сериалын го дүрд тоглосон жүжигчин Чой Жин Сил 2008 онд 39 насандаа амиа хорлосон нь ихээхэн дуулиан тарьж байв. Тэрээр 2000 оны эхээр нөхөр бэйсболын тамирчин Чой Сунг Минийг гэр бүлийн хүчирхийлэгч гэж мэдэгдэж шүүхээр салж байсан юм. Тэд хүү, охинтой байв.

Харамсалтай нь бүсгүйн үхлээс жил гаруйн дараа  түүний дүү Чой Жин Янг мөн л амиа хорлож хорвоог орхисон юм. Залуу мөн л эгчийнхээ адил 39 настай байсан бөгөөд эгчийнх нь үхэл түүнд маш хүндээр нөлөөлсөн нь амиа хорлоход хүргэжээ.

Гэхдээ эмгэнэлт явдал үүгээр дууссангүй. 2013 онд Чой Жин Силийн салсан нөхөр  Чой Сунг Мин 40 насандаа угаалгын өрөөндөө өөрийгөө дүүжлэн нас барав. Тэрээр ээждээ:

-Би Солонгост амьдрах аргагүй болжээ. Намайг уучлаарай, ийм хүүтэй байсан гэдгээ мартаарай гэж бичсэн байна.

 

 

 

Ким Жон Хюн

К-поп од, SHINee хамтлагийн гишүүн Ким Жон Хюн 2017 онд 27 насандаа мөн л сайн дураар хорвоог орхисон юм. Тэрээр амьсгал боох хортой бодис гэртээ ууршуулж нас барсан нь к-поп сонирхогч олон залууст хүнд туссан билээ. Талийгаач амиа хорлохоос өмнө эгч рүүгээ  “last goodbye” гэж бичсэн бөгөөд цагдаагийнхан  яаралтай очсон ч амийг нь аварч амжаагүй юм. Ким Жон Хюн бэлгийн цөөнхийн асуудлаар байр сууриа идэюхитэй илэрхийлдэг дуучин байв.

Жо Мин Ки

Жүжигчин Жо Мин Ки өнгөрсөн онд 52 насандаа Сөүл дэх гэртээ амиа хорлон нас барсан юм. “Me too” нэртэй хүчирхийлэлд  өртсөн эмэгтэйчүүдийн өөрийгөө илчлэх хөдөлгөөний үеэр түүнтэй холбоотой баримтууд ил гарсан нь амиа хорлох шалтгаан болжээ. Түүний талаар 8 бүсгүй гомдол гаргаж, өөрсдийг нь хүчирхийлсэн гэж мэдэгдсэн билээ. Цагдаад дуудагдаж байцаагдсаны дараа тэрээр  ар гэр, оюутнуудаасаа хүлцэл өчин, зургаан хуудас бичиг үлдээж амиа хорложээ.

Жеон Ми Сеон

Жүжигчин Жеон Ми Сеон 2019 оны зургадугаар сард 29 насандаа зочид буудлын өрөөнд амиа алдсаныг нас барснаас нь хоёр хоногийн дараа олсон юм. Тэрээр ээжийгээ алдсанаас хойш сэтгэцийн хямралд орсон бөгөөд менежерийнх нь хэлснээр тэрээр сүүлийн хэдэн сар сэтгэцийн хямралын эсрэг эмчилгээ хийлгэж байсан аж.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...