Энэтхэгийн “ITEC” хөтөлбөрт Монголоос 3500 гаруй ажилтан хамрагджээ

Энэтхэг улсын ЭСЯ-наас Энэтхэгийн тэргүүлэх боловсон хүчний бүрдүүлэгч хөтөлбөр болох Энэтхэгийн Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр /ITEC/ байгуулагдсаны 55 жилийн ойг “Блю Скай” зочид буудалд энэ сарын 14-нд тэмдэглэлээ.

Энэтхэгийн Засгийн газраас ITEC хөтөлбөрийг 1964 оны 9-р сарын 15-нд эхлүүлсэн. Сүүлийн 55 жилийн хугацаанд ITEC нь Энэтхэгийн өсөлт, хөгжлийн асар том, өвөрмөц туршлагыг 160 орны 200 мянга гаруй төрийн албан хаагч, мэргэжилтнийг тус улсын тэргүүлэх байгууллагад сургажээ. ITEC нь жил бүр мэдээллийн технологи, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, засаглал, аж ахуй, эрчим хүч, парламентын судалгаа гэх мэт өргөн хүрээний мэргэжилтнүүдэд 12 мянга орчим тэтгэлэг олгодог бөгөөд үүнийг цаашид өргөжүүлэх шаардлага тулгардаг байна.

Энэтхэгээс Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх хэлэхдээ, “Сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд Энэтхэг улс мэдээлэл технологи, санхүү, эрүүл мэнд, хүний нөөц, тогтвортой хөгжил, засаглал, дээд боловсролын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр асар их туршлага хуримтлуулсан бөгөөд бидний стратегийн түнш, оюун санааны болон гуравдагч хөрш Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд ITEC хөтөлбөрөөр дамжуулан туслахдаа бид баяртай байна. Ингэснээр бидний өнө эртний найрсаг харилцаа улам бэхжих нь дамжиггүй. Ирж буй цаг үе, өргөжин тэлж буй чиг хандлагыг дагаж, ITEC хөтөлбөрүүд ч хиймэл оюун ухаан, интернэт төхөөрөмж, нано технологи, нарны болон сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр дэх технологийн дэвшлийг ашигласан сургалтад хамруулж чадавхыг бэхжүүлсээр байна. Монгол Улс нь ITEC болон ICCR-ийн 250 орчим буюу их тооны тэтгэлэг авдаг улсын нэг юм.

Сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд 200 мянга гаруй мэргэжилтэн, түүний дотор 3500 гаруй монгол хүн ITEC-д хамрагдаад байна. Хамгийн нэр хүндтэй төгсөгчдөөс дурдвал, Үндсэн хуулийн цэц /ҮХЦ/-ийн даргаар Д.Одбаяр, ҮХЦ-ийн гишүүнээр Г.Баясгалан нар ажиллаж байна.

Энэ жилээс Энэтхэг улс газрын тос боловсруулах үйлдвэрийн ашиглалт, засварын монгол инженер, техникч болон бусад ажилчдыг сургахад зориулан 40 тэтгэлэг хуваарилж, 2023 онд үйлдвэр ашиглалтад ороход бэлтгэж байгааг дуулгахад таатай байна” хэмээв. 2019-2020 оны хичээлийн жилд Энэтхэгийн 100 орчим нэр хүндтэй дээд сургуульд 160 түнш орны иргэний болон батлан хамгаалахын мэргэжилтнийг 350 орчим богино болон урт хугацааны хөтөлбөрт хамрагдах 14 мянга орчим тэтгэлэг санал болгож байгаа аж. Монгол бол Энэтхэгийн хамгийн анхны ITEC түншийн нэг юм.

Энэтхэгийн Засгийн газар жил бүр иргэний сургалтад зориулж 200, төрийн албаны чиглэлээр 15 сургалтын төлбөрийг зөвхөн ITEC хөтөлбөрийн хүрээнд батлан хамгаалахын чиглэлээр, дээд боловсролын сургалтын 50 оюутан, хинди хэлийг сурах 4 тэтгэлэгт олгодог. Монголын 3500 гаруй ажилтан ITEC хөтөлбөрт хамрагдсанаар үр шимийг нь хүртээд байна.

Тэд англи хэлний мэдлэг олгох сургалтад хамрагдаад зогсохгүй томоохон мэдээллийн дүн шинжилгээ хийх, сонгуулийн менежментийн чадавхыг хөгжүүлэх, иогийн сургалт, шинжлэх ухаан, технологийн инновацын бодлого, банк санхүү, менежмент гэх мэт чиглэлээр мэргэшсэн хөтөлбөрт хамрагджээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...