Элтон Жон: Ээж нөхрийг маань үзэн яддаг байсан

Алдарт дуучин Элтон Жон www.cbsnews.com сайтад энэ сарын 13-нд өгсөн ярилцлагадаа хувийн амьдралынхаа талаар илэн далангүй дэлгэжээ. Тэрээр амьдралдаа харамсч явдаг зүйлийнх нь талаар сонирхсон сэтгүүлчийн асуултад хар тамхинд донтсон үеэ дурссан байна. Элтон Жон 1974 онд анх кокайн хэрэглэж  удалгүй хар тамхинд донтох болсон гэнэ. “Хар тамхи намайг бараг бүрэн сөнөөсөн. Миний зүрх сэтгэл гал дээр тавиад мартчихсан стейкний мах шиг л болж байв. Гэхдээ азаар надад тусламж хэрэгтэй байсан яг тэр л үед зүрх сэтгэлд минь  гэнэт бяцхан гэгээ тусч, одоо би энд ингээд сууж байна”  гэж ярив. Тэрээр хар тамхинаас холдоод 29 жил болж байгаа аж.

Мөн тэрээр таарамжгүй харилцаатай байсан ээжийнхээ талаар ч ам нээв. Түүний ээж Шейла хүүгийнхээ бэлгийн чиг хандлагад таагүй ханддаг байсан  бөгөөд найз залуу буюу одоогийн нөхөр Дэвидийг нь үздэггүй байв. Ээж нь энэ харилцаа, гэрлэлт хүүгийнх нь алдар нэр, карьерт муугаар нөлөөлнө гэж үздэг байсан бөгөөд найз залуу Дэвидийнх нь аав ээжтэй хүртэл холбогдож, тэднийг салгахад дэм болохыг санал  болгож байсан байна.  Элтон харилцаагаа аврахын тулд бат зогсч ээж, хүү хоёрын энэ мэт үл ойлголцсон харилцаа олон жил үргэлжлэн 2010 онд Элтоны ууган хүү төрөх үед  бүр хурцадсан ажээ. Энэ үеэс Элтон ээжтэйгээ огт харилцахаа больж, зөвхөн санхүүгийн туслалцаа үзүүлдэг болсон байна. “Бид долоон жил харилцаагүй, хэдий надад  хэцүү байсан ч нэгэнт ойлголцдоггүй тул би ээжийгээ 2014 онд хуримын ёслолдоо уриагүй гэж Элтон ярьжээ.

Дуучны ээж 2017 онд хүндээр өвчилсөн тухай дуудлагыг Элтон аваад ээж дээрээ очсон бөгөөд тухайн оныхоо 12 дугаар сард ээж нь нас барсан байна.

Түүний ээж хоёр хүүтэй нь хэзээ ч уулзаж байгаагүй гэнэ. Энэ тухай тэрээр “Хоёр хүүгээ ээжтэйгээ уулзуулаагүйдээ би баярладаг. Уулзсан бол тэр  тэднийг намайг шүүмжилдэг шигээ л шүүмжлэх  байсан  байх. Ээжид минь хэн ч таалагддаггүй байсан. тэр бол нийгэмтэйгээ харгалдагч байсан” гэж дурсчээ.

Элтон Жон амьдралынхаа энэ мэт түхийг бичсэн “Би” нэртэй дурсамжаа хүүхдүүдээ зориулж бичиж байгаа ажээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...