Авлигын эсрэг олон улсын академийн чуулга уулзалтад оролцов

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа, Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням нар Бүгд Найрамдах Казахстан улсын Нүр-Султан хотноо 2019 оны 10 дугаар сарын 2-4-ний өдрүүдэд болсон Авлигын эсрэг олон улсын академийг Олон улсын байгууллага болгон өөрчлөх тухай хэлэлцээрт Оролцогч талуудын 8 дахь удаагийн чуулга уулзалтад оролцлоо.

Оролцогч талуудын 8 дахь удаагийн чуулганаар гишүүдийг сонгох санал хураалт, 2020 онд хэрэгжүүлэх ажлын үндсэн хөтөлбөр, зохион байгуулалт, итгэмжлэлийн бүртгэлийг батлах, Авлигын эсрэг олон улсын академийн холбогдох байгууллагын тайланг хянах, хэлэлцэх, хөрөнгө босгох үйл ажиллагаа, санхүүгийн байдлын талаар мэргэжлийн нээлттэй хурал болон санхүүгийн асуудлын хэрэгжилтийн талаарх Оролцогч талуудын чуулганы АОР-6-5 дугаар тогтоолын дагуу Засгийн газар хоорондын бүлгийн нээлттэй хэлэлцүүлэг зэрэг арга хэмжээ зохион байгуулагдлаа.

2019 оны 10 дугаар сарын 3-ны өдөр энэ удаагийн чуулга уулзалтыг зохион байгуулагч орон болох Казахстан Улсын Авлигын эсрэг газрын дарга Алик Шпекбаев, Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдавааг хүлээн авч уулзан, талуудын үйл ажиллагаанаас сайн туршлагыг солилцох замаар хамтран ажиллах, Казахстаны ил тод байдлын туршлагыг судлах болон бусад ажлын талаар санал солилцсон юм. Казахстан улсын Үндэсний авлигын эсрэг товчоо (өмнө нь Төрийн албаны асуудал болон авлигын эсрэг газар байсан)-г Авлигын эсрэг газар болгон 2019 оны 6 дугаар сард шинэчлэн байгуулжээ.

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа тус чуулга уулзалтын үеэр БНСУ-ын Авлигын эсрэг иргэний эрхийн хорооны дарга Пак Ун Жон, БНХАУ-ын Сахилга батыг хянан шалгах хорооны дэргэдэх Сахилгын хяналт, шалгалтын академийн дэд захирал Ху Жин Янь нартай тусгайлсан уулзалт зохион байгуулж цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Москвад томоохон дроны халдлага болж, нефть боловсруулах үйлдвэр шатжээ

Украины талаас явуулсан гэж үзэж буй өргөн хүрээний дроны...

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна

Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай...

Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгож, их цэвэрлэгээ хийнэ

Хөвсгөл нуур нь Монгол Улсын цэвэр усны 75 хувийг...

“Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 саяар торгосон торгуулийг хүчингүй болгов

Нийтийн албан тушаалтан Н.Ганхуяг нь “Зургийг маань зөвшөөрөл авахгүйгээр...