Найрамдал цогцолборын төлөөлөгчид Артек төвд зочиллоо

Анх 1978 оны гуравдугаар сард арга зүйч, пеонерийн удирдагч багш, захиралаар ажиллах 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр Зөвлөлт холбоот улсын “Артек” зусланд очиж туршлагаас суралцаж, түүнийгээ “Найрамдал”-ын гэх өөрийн арга барил болгохоор бодож боловсруулж, туршиж хэрэгжүүлэхээс гадна солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэн хамтран ажиллаж байсан ба шилжилтийн үеүүдэд тасраад байсан харилцаагаа эргэн сэргээж 2018 онд хамтын ажиллагааны гэрээ байгуулан багш, ажилтнуудын солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллаж байна.

Туршлага судлах, хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Олон улсын хүүхдийн “Найрамдал” Цогцолборын Ерөнхий захирал О.Доржсүрэн, Монголын үндэсний зуслангуудын холбооны гүйцэтгэх захирал Ч. Бямбасүрэн тэргүүтэй төлөөлөгчид 2019 оны 9 сарын 26-аас 10 сарын 01-ны өдрүүдэд ОХУ-ын Олон улсын хүүхдийн “Артек” төвд айлчлал хийлээ.

Айлчлалын хүрээнд ОУХ “Артек”төвийн нэгдүгээр орлогч захирал Королёва Виктория Витальевнатай албан ажлын уулзалт хийв.

ОУХ “Артек”төвийн нэгдүгээр орлогч захирал Королёва Виктория Витальевна ОУХ “Найрамдал” цогцолборын Ерөнхий захирал О.Доржсүрэнг хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, амрагч хүүхэд солилцооны хөтөлбөр, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг хүүхдийн хөгжлийн чиглэлээр бүхий л талаар хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.

ОУХ “Артек” төв нь Гурзуф хот, Крымийн хойг, үзэсгэлэнт хар тэнгисийн эрэг дагуу оршдог бөгөөд тус бүр өөр өөрийн өвөрмөц арга зүйтэй хөгжлийн хөтөлбөрүүдээр үйлчилдэг 9 зуслангаас бүрддэг, нийт 218 га газар нутагтай дэлхийн хамгийн том хүүхдийн зуслан юм. 2020 нийт 1000 хүүхэд, өсвөр үеийнхнийг хүлээн авах хүчин чадалтай “Нарлаг” хэмээх 10 дахь зуслан ашиглалтанд орж хүчин чадлаа нэмэгдүүлж байгаа юм байна.

Айлчлалын үед Найрамдал цогцолборын төлөөлөгчид Артек төвийн зуслангуудаар зочилж хүүхдийн амрах байр, орчинтой танилцсанаас гадна хоол үйлдвэрлэл, хүний нөөц, ерөнхий боловсролын сургууль, эмнэлэг, хамтын ажиллагааны албадуудын дарга, мэргэжилтнүүд үйл ажиллагаа, зохион байгуулалттай танилцуулж тодорхой чиглэлүүдээр хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэн ажиллах боломжтой гэдгийг дурдаж байв.

Найрамдал цогцолборын төлөөлөгчдийн хийсэн тус айлчлал нь хоёр байгууллагын  хамтын ажиллагааг улам эрчимжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлсон үр дүнтэй боллоо.

ОУХНЦ-ын төлөөлөгчид Артек төвийн «Лазурный» зуслантай танилцаж тус төвийн Сэтгэл зүйч Холина Ярославатай уулзаж ярилцлаа.

Үзэсгэлэнт Хар далайн эрэг дагуу орших ОУХ “Артек” төв. Артек төвийн сэтгэл зүйч Холина Ярослава болон Хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Каморов Юрий Александрович нарын хамт    

   

  

Олон Улсын Хүүхдийн “Найрамдал” Цогцолборын Ерөнхий захирал О.Доржсүрэн, Олон Улсын Хүүхдийн “Артек” төвийн “Артек”төвийн нэгдүгээр орлогч захирал Королёва Виктория Витальевна нар

”’

Артек төвийн Гар урлалийн хөгжлийн хөтөлбөрийн танхимаар зочилж Орос үндэстний соёл, уламжлалын салшгүй хэсэг болох Матрёшка, модон чимэглэл, шаазан чимэглэлийн гар урлалуудыг үзэж сонирсон юм.

 

Артек төвийн хамт олон биднийг найрсаг дотноор хүлээн авч зуслангийнхаа туршлага солилцсоноос гадна. Хүүхдийн хоолны газар, эмнэлэг, театр, сургууль, амрагч хүүхдүүдийн өрөө тасаг мөн түүнчлэн үйл ажиллагаа, үйлчилгээгээ танилцуулж байлаа.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...