ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж 2020 онд төсвөө нэмэгдүүлэхийг хүсчээ

Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын 2020 оны төсвийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт  өргөн барилаа.

Сүүлийн жилүүдэд соёрхон баталсан олон улсын гэрээ, Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоомжийн хүрээнд Хүний эрхийн үндэсний комиссын чиг үүрэг улам бүр өргөжсөөр байгаа билээ. Түүнчлэн Комиссоос хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтэд хяналт тавих, иргэд, олон нийтэд хүний эрхийн боловсрол олгох, хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн тухай гомдлыг хянан шийдвэрлэх талаар хүчин чармайлт гарган ажиллаж байгаатай холбоотойгоор төсөв санхүүгийн хүндрэлтэй байдлыг арилгах, төсвийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааны хараат бус байдлыг хангах шаардлагатай байгаа юм.

Иймээс Монгол Улсын олон улсын гэрээ, хууль тогтоомжоор Комисст хүлээлгэсэн чиг үүргийг бүрэн хэрэгжүүлэх, Комиссын үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулах, орон нутагт хүрч ажиллах нөхцөл бололцоог хангахад чиглэсэн төсвийн төслийг боловсруулжээ. Төсвийн тухай хуульд заасны дагуу Хүний эрхийн үндэсний комиссын 2020 оны төсвийн төслийг Сангийн яаманд  хугацаанд нь өргөн мэдүүлсэн байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...