“Дархан дулааны цахилгаан станц” хүчин чадлаа 30 хувиар нэмэгдүүллээ

“Дархан Дулааны Цахилгаан Станц” ТӨХК одоо байгаа хүчин чадлаа 35МВт/ц-аар нэмэгдүүллээ. 2012 оноос ХБНГУ-ын хөнгөлөлттэй, урт хугацааны зээлийн хөрөнгөөр өргөтгөх шинэчлэлийн ажил хийгдэж эхэлсэн бөгөөд Турбиныг ОХУ-ын Калугын турбины заводод, генераторыг ОХУ-ын Перевод үйлдвэрт үйлдвэрлэсэн байна.

48 мВт/ц суурилсан хүчин чадалтай уг станц өнөөдөр 35 МВт/ц -г нэмж ашиглалтад оруулснаар цахилгаан эрчим хүч үйлдвэрлэл 30 хувь өсч, энэ хэмжээгээр Монгол Улсын импортоор авдаг эрчим хүч буурах юм. Мөн Дархан хотын эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэгцээг ирэх 15-20 жилд найдвартай хангах эх үүсвэртэй бий болж байгаа талаар аймгийн Засаг дарга С.Насанбат хэлж байна.

Эрчим хүчний салбарын ууган үйлдвэрүүдийн нэг болох “Дархан Дулааны Цахилгаан Станц” ТӨХК-ийн суурийг 1963 онд тавьж, Сайд нарын Зөвлөлийн 1964 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 222 дугаар тогтоолоор байгуулагдсан ба 1965 оны 10 дугаар сарын 2-ны өдөр анхны үндсэн тоноглолуудыг ашиглалтад оруулж байжээ. Өнгөрсөн 54 жилийн хугацаанд түүхэндээ 3 дахь удаагийн томоохон шинчлэл хийж буй нь энэ юм.
spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс нээнэ

НИТХ-ын ээлжит наймдугаар хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн...

КОП-17 бага хурлын зочид, төлөөлөгчдөд нийтийн тээврийн 100 автобусаар үйлчилнэ

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын оролцогч...

Монгол Улсад 10 мянган шатар хандивлах амлалтаа биелүүлжээ

WR Chess багийн эзэн Wadim Rosenstein-ий Монголын нийт шатарчдад...

“Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

Улаанбаатар хот болон бусад суурин газрын хүн ам, хөдөө...