“Цахим сэтгүүл зүй ба мэргэжлийн ёс зүй” сэдэвт сургалт болно

Цахим сэтгүүл зүйн мэргэжлийн ууган байгууллага болох Монголын Сайтын холбоо 10 жилийнхээ ойн хүрээнд “Цахим сэтгүүл зүй ба Мэргэжлийн ёс зүй” сэдэвт сургалтыг Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Хэвлэл мэдээллийн зөвлөл, Монгол Улсын Их сургуулийн Сэтгүүл зүйн тэнхим, Хүмүүнлэгийн ухааны Их сургуулийн Сэтгүүл зүйн тэнхимтэй хамтран зохион байгуулах гэж байна.

Сургалтыг : -Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим, -Сэтгүүлч ба мэргэжлийн ёс зүйн өнөөгийн байдал -Зөрчлийн хууль ба сэтгүүлч багц сэдвийн хүрээнд зохион байгуулах бөгөөд мэргэжлийн багш нар, сэтгүүлчдийн эрхийн хамгаалахаар ажиллаж байгаа хуульчид болон Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гишүүд удирдан явуулна. Энэхүү сургалтад цахим орчинд үйл ажиллагаа явуулж байгаа нийт сэтгүүлчид, редакторуудыг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Сургалт 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр, 13 цагаас Мэдээлэл технологийн Үндэсний паркын 2 давхарт 202 тоотод болно. Монголын Сайтын холбоо Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Хэвлэл мэдээллийн зөвлөл болон сэтгүүлч бэлтгэж байгаа боловсролын байгууллагатай энэхүү сургалтыг үе шаттайгаар, үнэ төлбөргүй зохион байгуулах бөгөөд сургалтад хамрагдсан сэтгүүлчдэд батламж олгоно. Сургалтын үеэр сэтгүүлчид хуульч, өмгөөлөгчдөөс хууль зүйн зөвлөгөө авах, шаардлагатай тохиолдолд үнэ төлбөргүйгээр өмгөөлөгч авах боломжтой.

“Цахим сэтгүүл зүйд мэргэжлийн ёс зүйг эрхэмлэе” уриатайгаар 10 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа Монголын Сайтын холбооноос сэтгүүлчдэд зориулсан сургалтыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран сар бүр зохион байгуулах бөгөөд ирэх 11 дүгээр сард “Цахим сэтгүүл зүй ба Хүний эрх ” сэдэвт сургалт хийхээр төлөвлөж байна.

МОНГОЛЫН САЙТЫН ХОЛБОО

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Трамп, Илон Маск хоёрын нөхөрлөл нуржээ

Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гаригт тэрбумтан Илон Маскийн компаниудтай...

Вьетнам хоёр хүүхдийн бодлогоо цуцаллаа

Вьетнам хоёр хүүхдийн бодлогоо цуцалж хосууд хүссэнээрээ олон хүүхэдтэй...

Л.Энх-Амгалан: Оюутан залуус хөдөлмөр эрхэлбэл НДШ-ээс чөлөөлнө

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн Нийгмийн даатгалын багц...