“Game of Thrones” шилдэг цувралаар шалгарлаа

АНУ-ын Калифорни муж улсын Лос-Анжелес хотын “Microsoft” театрт “Emmy Awards” наадмын 71 удаагийн шагнал гардуулах ёслол боллоо. “HBO” сувгийн уран бүтээл “Game of Thrones” буюу “Хаадын тоглоом” цуврал кинонд  Тирион Ланнистерын дүрийг бүтээсэн Питер Динклаж  “Шилдэг эрэгтэй туслах дүр”-ийн шагналыг хүртлээ. Тэрбээр энэ төрөлд найман удаа нэр дэвшиж, 2011, 2015, 2018 онд шагналын эзнээр тодорч байжээ. Мөн тус цуврал кино  “Шилдэг драмын цуврал” шагналыг хүртсэн  байна.


Зохиолч Жорж Р.Р.Мартины “Гал мөсний дуун” уран зөгнөлт зохиолоос сэдэвлэн бүтээсэн “Game of Thrones” цуврал кино “Шилдэг драмын цуврал” хэмээх шагналыг дөрөв дэх удаагаа хүртэж буй нь энэ бөгөөд өмнө нь 2015, 2016, 2018 онд тус тус хүртэж байсан юм.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...