АНУ-ын хоёр ерөнхийлөгчийн хувь заяаны хачирхалтай 15 давхцал

АНУ-ын Ерөнхийлөгч асан Аврам Линколь, Жон Кеннеди нарын амьдралд хачирхалтай гэмээр давхцлууд их байдаг.

1. Линкольн АНУ-ын парламентад 1846 онд сонгогдсон бол Кеннеди 1946 онд сонгогджээ.

2. Ерөнхийлөгчийн сонгуульд Линкольн 1860 онд ялсан бол Кеннеди 1960 онд ялжээ.

3. Англи цагаан толгойн үсгээр хоёр ерөнхийлөгчийн нэр адилхан долоон үсэгтэй.

4. Хоёр ерөнхийлөгч хоёулаа гэр бүлийнхээ хоёр дахь хүүхэд нь байсан бөгөөд тэдэнд  өөвөө нарынх нь дурсгалд зориулан нэр өгсөн байна.

5. Линкольны хувийн нарийн бичиг «Джон» нэртэй байсан бол, Кеннедийн хувийн нарийн бичгийн овог нь Линкольн байжээ.

6.Тэд хоёул толгой руугаа буудуулан амиа алдсан.

7.Хоёуланг нь Өмнөд мужаас гаралтай хүн хороосон бөгөөд Линкольныг алсан Бут  1838 онд төрсөн бол Кеннедийг хороосон Освальд 1939 онд төрсөн. Бүр хачирхалтай нь алуурчид хоёулаа теартын  арын  байшинд нуугдаж байгаад баригдсан гэдэг. Алуурчдын нэр адилхан 15 үсэгтэй.

8.1860 онд Линкольнд Ерөнхийлөгчид өрсөлдсөн гол өрсөлдөгч Стивен Дуглас 1813 онд төрсөн. Кеннедийн 1960 онд гол өрсөлдөгч Ричард Никсон 1913 онд төрсөн.

9.Линкольныг алагдсаны дараа түүний албан тушаалыг авсан дэд Ерөнхийлөгч Эндрю Жонсон 1808 онд төрсөн бол Кеннедигийн албыг  залгамжилсан дэд Ерөнхийлөгч Линдин Жонсон 1908 онд төржээ. Мөн хоёуулаа өмнөдөөс гаралтай, сенаторууд байсан байна.

10.Хоёулаа баасан гаригт эхнэрүүдийнхээ дэргэд алагдсан.

11.Хоёр ерөнхийлөгчийн эхнэрүүд аль аль нь Цагаан ордонд амьдарч байхдаа хүүхдээ алдсан.

12. Линкольны найз, хамтран зүтгэгч нь Эдлай Эвинг Стивенсон, Иллинойс мужийн Демократ байсан. Кеннедигийн найз, хамтран зүтгэгч нь мөн Эдлай Эвинг Стивенсон, Иллинойсын Демократ байсан (өмнөх Эдлай Эвинг Стивенсоны ач хүү)

13.Хоёр Ерөнхийлөгчийн эхнэрүүд хоёулаа 24 насандаа гэрлэсэн  ба аль аль нь 4 хүүхэдтэй байсан.

14. Тэдний  аль алиных нь 2 хүүхэд нь Ерөнхийлөгч болохоос нь өмнө нас барсан.

15. Линкольны эхнэрийг гэрлэхээс нь Мэри Юнис хэмээн нэрлэдэг байсан бол Кеннедийн эмэгтэй дүүг Юнис Мэри гэдэг байжээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Онгоцны түлшийг зөвхөн ОХУ-аас авах төслийг АН-ын бүлэг дэмжсэнгүй

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа Монгол Улсад...

Б.Найдалаа: Иргэдээс бидэнд Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай болон Төгрөг нууртай холбоотой, ноцтой баримт ирсэн

ХҮН намаас УИХ-ын гишүүн Х.Баттулгатай холбоотой сүүлийн үед яригдаад...

Марафончид өндөр Алтайд ирлээ

Алтай таван богдоос гүйлтээ эхлүүлсэн Зэвсэгт хүчний 123 дугаар...

Төрийн албан хаагчдыг чадавхжуулахад олон улсын байгууллагатай хамтран ажиллана

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт...