Гадаадад буй иргэд нийгмийн даатгалаа цахимаар төлөх боломжтойг та мэдэх үү

Нийгмийн даатгалын ерөнхий газраас хилийн чанад дахь Монгол Улсын иргэдийн нийгмийн баталгааг хангах зорилгоор цахимаар нийгмийн даатгалын сайн дурын төрөлд даатгуулах боломжийг бий болгоод буй.

Энэхүү цахим үйлчилгээг Төрийн банктай хамтран хэрэгжүүлж буй бөгөөд Та нийгмийн даатгалын сайн дурын төрөлд цахимаар даатгуулснаар өөрийнхөө ирээдүйн нийгмийн баталгааг хангах боломж бүрдэх юм.

Бүртгэлээ хэрхэн хийх вэ?

  • Та хамгийн эхэнд Нийгмийн даатгалын ерөнхий газрын https://app.ndaatgal.mn/sdforeign цахим хуудаст хандан хэрэглэгчээр бүртгүүлсний дараа нийгмийн даатгалын сайн дурын төрөлд цахимаар даатгуулах боломж бүрдэх тул энэ үйлдлийг үнэн зөв хийнэ үү.
  • Та өөрийн регистрийн дугаарыг үнэн зөв оруулна уу. Таны оруулсан регистрийн дугаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын бүртгэлтэй цахимаар шалгагдаж мэдээлэл таарч байвал таны мэдээлэл шууд гарч ирэх болно.
  • Харин Таны мэдээлэл байхгүй бол та монгол үсгийн гарын драйвер ашиглан өөрийн регистрийн дугаар, ургийн овог, эцэг (эх)-ийн нэр, өөрийн нэр, бусад мэдээллийг үнэн зөв бөглөж, зөвхөн өөрийн гадаад паспортын зураг, нэртэй хэсгийг хавсарган илгээгээрэй. Хэрэв эдгээр мэдээлэл буруу, өөр хүний паспорт хавсаргасан зэрэг
  • зөрүүтэй бол гэрээ байгуулах ажил хойшлогдох магадлалтайг анхаарна уу.

Хэдэн төгрөг төлөх ёстой вэ?

Та нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын орлогоо тухайн үед мөрдөгдөж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ (320 000 төгрөг)-с багагүй, дээд хэмжээ (3 200 000 төгрөг)-с хэтрэхгүйгээр өөрөө тодорхойлно. Таны өөрөө мэдүүлсэн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын орлого нь гэрээний хугацаанд өөрчлөгдөхгүй болохыг анхаарна уу

Даатгуулагч таны өөрөө мэдүүлсэн сарын орлогоос Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хувь хэмжээ буюу 13,5 хувиар тооцон таны нэг сард төлөх шимтгэлийн дүн гарна. Жишээ нь Та сард 300 000 төгрөгөөс тооцон даатгуулахаар гэрээ байгуулах бол нэг сард 40 500 (300 000 х 13,5 хувь) төгрөг төлнө

Та Төрийн банкны данстай байх ёстой

Төрийн банк нь нийт 2,7 сая харилцагчтай бөгөөд насанд хүрсэн иргэн бүр Төрийн банкны данстай байдаг. Тиймээс Та ч бас Төрийн банкинд данстай байх боломжтой. /Жнь: хүний хөгжлийн мөнгө авч байсан данс/

Энэхүү цахим систем нь Таныг бүртгүүлэн, сайн дурын даатгалын гэрээ байгуулсаны дараа, Төрийн банкин дах Таны данснаас төлбөр төлөх зориулалттай. Тиймээс Та гэрээ байгуулсны дараа, эсвэл хуваарийн дагуу төлбөр төлөх бүртээ дансандаа хүрэлцэхүйц хэмжээний үлдэгдэлийг байршуулсан байх хэрэгтэй. Мөн та Монгол Улсад суугаа өөрийн эцэг, эх, ах, дүү, хамаатан, найз нөхдөөр дамжуулан өөрийн дансандаа мөнгө хийж, улмаар шимтгэлээ төлөх бас боломж бий.

Нийгмийн даатгалын дэвтрээ хэрхэн нээлгэх вэ?

Энэ үйлчилгээг Хан-Уул дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс бүрэн хариуцан ажиллана. Таны сайн дурын даатгалын гэрээ баталгаажиж, та шимтгэл төлсний дараа энэ ажлыг хариуцсан эрүүл мэнд, нийгмийн даатгалын ажилтан нийгмийн даатгалын дэвтэр нээж, бичилтийг сар бүр хийж, мэдээллийн санд холбогдох мэдээллийг оруулна. Та Монгол Улсад ирсний дараа гэрээний эх хувь дээр гарын үсгээ зуран, нийгмийн даатгалын дэвтрээ хүлээн авна.

Та сайн  дурын дааглад хамрагдахаар шийдсэн бол, нэмж асууж тодруулах зүйлээ [email protected] цахим шуудангаар болон 976-11-341615 (ажлын цагаар) 976-99185040 гэсэн утсаар холбогдож авч болох юм байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...