Шинжлэх ухаан тайлж чадаагүй байгалийн гоц үзэгдлүүд

Шинжлэх ухаан, техник асар хурдацтай хөгжиж байгаа хэдий ч өнөө хэр нь учрыг тайлж чадаагүй байгаа өвөрмөц сонин байгалийн үзэгдлүүдээс түүвэрлэн хүргэж байна.

Үзэсгэлэнт далайн эрэг

Малдив нь үзэсгэлэнт далайн эргээрээ алдартай. Шөнө цэнхэртэн гялалзах далайн  эрэг яг л усан доор нуусан эрдэнэс гялалзах мэт. Үүнийг далайн усан дахь микробуудын биеэ хамгаалах үүднээс “хийсэн ажил” гэж үздэг.

Галт уулын аянга

 Галт уулын аянга ямар зүй зогтолтойгоор бүрэлддэгийг эрдэмтэд одоог хүртэл тогтоогоогүй байгаа билээ. Харин галт уул дэлбэрэх үед агаар мандалтай эерэг цэнэгтэй урвалд орж аянга буудаг гэх таамаглалыг дэвшүүлдэг байна.

Тамын хаалга

Гал дүрэлзэж буй хонхорхой нүхийг нутгийн иргэд “Тамын хаалга” гэж нэрлэсэн нь сонирхолтой. Учир нь Туркменстан улсын Дервез хэмээх тосгоны ойролцоо 69 метр өргөнтэй газарт энэ гал 40 гаруй жил тасралтгүй асч байгаа гэж эрдэмтэд үздэг юм. Энэ газрыг 1971 онд Зөвлөлтийн эрдэмтэд олж илрүүлжээ. Тэд уг байгалийн дурсгалт газарт метаны хий хадгалагдаж үлдсэн гэдэгтэй санал нэгдсэн юм. Гэтэл эрдэмтэд энэ хонхорхойд хорт хий агуулагдаж байгаа гэж үзээд, унтраах хэрэгтэй гэж үзэж байжээ. Дервез тосгоны бүсэд орших Каракум цөл нь дэлхийн байгалийн хийн хамгийн их нөөцтэй газруудын нэгд тооцогддог. Туркместан улс ирэх 20 жилд 75 сая куб метр газрын тос нийлүүлнэ гэсэн мэдээлэл гарчээ. Өргөн уудам цөлийн дунд орших уг хонхорхой нь жуулчдын үзэж, сонирхох дуртай газруудын нэгд зүй ёсоор тооцогддог байна.

Намибын шидэт тойрог

Намибын цөл дэх эдгээр нууцлаг цагирагуудыг морин шоргоолжнууд бүтээсэн гэхэд үнэхээр итгэмээргүй. Намибын цөлийн хөрс нэлээд үржил шим муутай төдийгүй хур тунадас бага ордог тулд эдгээр бүсэд амьдардаг морин шоргоолжнууд өөрсдийн хоол хүнсээ ийнхүү нөөцөлдөг байна.

Цэнхэр ховил
Белиз хотоос 70 километрийн зайд далайн дунд орших энэхүү асар том ховил нь 300 метрийн өргөн, 124 метрийн гүн аж. Судлаачид энэ ховилыг 15 мянган жилийн өмнө үүссэн хэмээн үздэг бөгөөд ЮНЕСКО-гоос Цэнхэр ховилыг дэлхийн өв санд багтаажээ.

 Базальтан багана

Умард Ирландын нутагт орших базальтан багана нь галт уулын өтгөн лаавын нөлөөгөөр ийнхүү байгалийн өвөрмөц тогтоцыг олжээ. Голдуу хар өнгөтэй байдаг боловч цаг агаарын нөлөөнөөс үүдэн бор, улаан, хүрэн болдог аж. Хүний гараар бүтээгдсэн мэт 40 мянга орчим базальтан багана байдаг бөгөөд 6-12 өнцөгийг агуулсан гоёмсог хэлбэртэй гэнэ.

Нүүдэг чулуу 
АНУ-д байх Үхлийн хөндий дэх энэ хад чулуунууд ч хүн болон амьтны ямар ч нөлөөлөлгүйгээр 2-3 жил тутамд ийнхүү мөр гарган нүүдэг. Уг нууцлаг үзэгдлийн учрыг эрдэмтэд одоог хүртэл олоогүй бөгөөд чулуудын нүүх чиглэл, урт харилцан адилгүй байдаг.

Занданшуулдаг нуур
Танзанид  байх энэ нуурт ирсэн шувуу, амьтад  мумми болж хувирдаг. Замагт энэ нуурын  ус  нь  сода болон давс ихтэй бөгөөд үүнээс болж ийм байдал үүсгэдэг гэдэг ч бүрэн тайлбарлаж чадаагүй байгаа юм.
spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...