Харааны ой санамжаа ашиглан 1300 хүний картын мэдээллийг хулгайлсан залуу

Японы нэгэн  дэлгүүрт кассчин хийдэг, 34 настай энэ залуу үйлчлүүлэгчдийнхээ тооцооны картын мэдээллийг хулгайлсан хэргээр баривчлагджээ. Хамгийн сонирхолтой нь тэрээр 1300 орчим хүний картын мэдээллийг зөвхөн харах төдийд харааны ой санамжаа ашиглан цээжилж авсан байна. Ингээд үүнийгээ ашиглан өнгөрсөн  03 дугаар сараас хойш онлайн худалдаа хийсэн бөгөөд сүүлд 270 мянган иений өртөг  бүхий цүнх худалдаж авсны дараа баригджээ. Тэрээр цүнхээ өөрийн гэр рүү хүргүүлэхээр захиалсан аж. Тэрээр зарим бараагаа барьцаат зээлийн газар тавьж орлого олдог байжээ.
Цагдаагийнхан түүний гэрийн нөүтбүүкээс 1300 хүний кредит картын  мэдээлэл хадгалсан файлыг олсон байна. Картын 16 оронтой тоо, дуусах хугацаа, аюулгүйн код, картан дээрх нэр зэргийг  файлд тэмдэглэсэн байжээ. Тэрээр худалдан авагчид үйлчлэх зуураа дээрх бүгдийг тогтоож авч дараа нь тэмдэглэж авдаг байснаа хүлээсэн байна.
Хараан
spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Японд дадлагажигчаар ирсэн монголчууд архидаж, танхайрчээ

Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин сайдын яамнаас анхааруулга...

Нөхөн сонгууль-2025: Нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ шалгаарай

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2025 оны нөхөн сонгууль...

Нөхөн сонгуулийн саналын хуудасны загварыг баталжээ

Сонгуулийн ерөнхий хорооны 2025 оны 6 дугаар сарын 7-ны...

Трамп, Илон Маск хоёрын нөхөрлөл нуржээ

Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гаригт тэрбумтан Илон Маскийн компаниудтай...