“Gateway International” компанийн нэрэмжит кросс гүйлтийн тэмцээн болно

Монголын хэт холын марафон гүйлтийн холбооноос “Гэйтвэй интернашинал Эдюкейшн корпорейшн” компанийн нэрэмжит бүх нийтийн кросс гүйлтийн тэмцээнийг энэ сарын 22-нд 11:00 цагаас зохион байгуулна. Тэмцээн “Хүннү молл” төвөөс 18 км зайтай, Төв аймаг явах зам дээр болох бөгөөд тамирчдыг Сүхбаатарын талбайгаас өглөө 08.45 цагт автобусаар авч явах юм.

Тэмцээн өсвөр, насанд хүрэгчид гэсэн хоёр ангиллаар явагдана. Өсвөрийн тамирчид 1000, 2000, 3000, 5000 метрийн зайд өрсөлдөх бол насанд хүрэгчид 18-34, 35-54, 55-аас дээш гэсэн гурван насны ангилалд 5000 метрт хүч сорино. Тэмцээний үеэр төрөл бүрийн төлбөрт хөгжөөнт тоглоомууд, амттай сайхан хоол хүнсний үйлчилгээ явагдана.

Оролцсон тамирчид энгэрийн номероор, үзэгчид тасалбараар сугалаанд оролцох эрхтэй. Сугалаанд: Компьютер, гар утас, таблет, спортын хэрэглэл, арьс арчилгааны бүтээгдэхүүн, гэр ахуйн бараа, шүдний эмнэлэгт үнэгүй үзүүлэх эрхийн бичиг гэх мэт олон хонжвор та бүхнийг хүлээж байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...