Хуурай замын цэргийн командлалын байрны нээлт Зуунмодод болжээ

Төв аймгийн Зуунмод хотноо Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг орон нутагт тэмдэглэх, Батлан хамгаалах бодлого үйл ажиллагааг сурталчилах арга хэмжээ зохион байгууллаа. Мөн уг арга хэмжээний хүрээнд цэргийн ёслолын жагсаал зохион байгуулж, зэвсэг, техникийн үзэсгэлэнг дэлгэн, ард иргэд, өсвөр үеийн хүүхэд багачуудад сурталчилж, ЦДБЭЧ-ын уран бүтээлчдийн тоглолтыг толилуулсан юм.

Зуунмод хотноо өнөөдөр зохион байгуулагдсан арга хэмжээний нэг нь Хуурай замын цэргийн командлалын байрны нээлтийн ажиллагаа байлаа. Батлан хамгаалах салбарын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Монгол Улсын их хурал “Батлан хамгаалах тухай” багц хуулиудыг 2016 онд баталсанаар төрлийн цэргийн команддлалууд “Цэргийн захиргааны удирдлага”-ыг хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдэж, бие даан үйл ажиллагаа явуулах эхлэл тавигдсан билээ.

Батлан хамгаалах яамны зүгээс “Зэвсэгт хүчний байгуулалтыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд Хуурай замын цэргийн командлалын штабыг Төв аймгийн Зуун мод хотод шилжүүлэн байрлуулахаар шийдвэрлэж, “Зэвсэгт хүчний хөгжлийн сан”-ийн хөрөнгөөр 6,4 тэрбум төгрөгийн өртөг бүхий обьектыг 2,2 га газарт барьж байгуулсан юм.

2017 оны 4 дүгээр сард шавыг нь тавьсан энэхүү барилгын ажлыг Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн бие бүрэлдэхүүн, туслан гүйцэтгэгч компаниудын хамт жил гаруйн хугацаанд хийж, чанарын өндөр түвшинд гүйцэтгэн,  ийнхүү хүлээлгэх үеэр Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Хуурай замын цэргийн командлалын хамт олонд автобусны түлхүүр гардуулан өглөө.

Уг арга хэмжээг нээж Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар “Одоогоос 10 жилийн өмнө Батлан хамгаалахын сайд, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар Ерөнхий зориулалтын цэргийн командлалыг Зэвсэгт хүчний бүтцэд байгуулж байсан түүхтэй. Үүнээс хойш батлан хамгаалах салбарын эрхзүйн орчин шинэчлэгдэж Зэвсэгт хүчний бүтэц өөрчлөгдсөнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2016 оны тогтоолоор Хуурай замын цэргийн командлалыг ЗХЖШ-ын бүтцээс гаргаж бие даасан команд байгуулах шийдвэр гарсан.

Үүнтэй уялдуулан ЗХЖШ-ын даргын 2017 оны  А-167 дугаар тушаалаар ЗХ-ний Хуурай замын цэргийн командлалын бие даан үйл ажиллагаа явуулах эрхийг шилжүүлэн байлдааны тугыг гардуулан өгснөөр хуульд заасан цэргийн захиргааны удирдлагыг хэрэгжүүлэх үүргээ биелүүлж эхэлсэн. Энэхүү шийдвэрийг хэрэгжүүлэхэд бүх талын туслалцаа дэмжлэг үзүүлсэн БХЯ, ЗХЖШ болон аймгийн удирдлага мэргэжлийн байгууллагуудад гүн талархал илэрхийлье. Батлан хамгаалахын яамны дэмжлэгтэйгээр ЗХ-ний 017 дугаар ангийн бие бүрэлдэхүүн туслан гүйцэтгэгч компанийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсье. Манай командлал Төв аймгийн Зуунмод хотод шилжин байрласнаар Нийслэл хотын түгжрэлийг сааруулах утааг багасгахад дусал ч болов хувь нэмрээ оруулна гэж итгэж байна” гэж онцоллоо.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...