Тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс онлайнаар хасуулах боломжтой боллоо

Aвтотээврийн үндэсний төв, Нийслэлийн мэдээлэл, технологийн газар хамтран Тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээ Smartcar системээр дамжуулан “Автотээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасуулах” үйлчилгээг авах боломжтой боллоо.

Монгол улсын хэмжээнд 2019 оны эхний хагас жилийн байдлаар нийт 990,856 автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл байгаагаас хөдөлгөөнд оролцдоггүй 95,006 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна.

Бүртгэлтэй тээврийн хэрэгсэлд албан татварын нэхэмжлэл үүсдэг тул ашиглагддагүй тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасуулах шаардлагатай байна.

Автотээврийн хэрэгсэл эзэмшигч нь Автотээврийн үндэсний төвд бичгээр хүсэлт гаргаж, шаардлагатай холбогдох материалыг бүрдүүлэн өгдөг байсан бол одоо тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний Smartcar системээр хандан хүсэлт гаргах боломжтой боллоо.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгож, их цэвэрлэгээ хийнэ

Хөвсгөл нуур нь Монгол Улсын цэвэр усны 75 хувийг...

“Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 саяар торгосон торгуулийг хүчингүй болгов

Нийтийн албан тушаалтан Н.Ганхуяг нь “Зургийг маань зөвшөөрөл авахгүйгээр...

Улаанбаатарыг УГААНА

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн...

Хотын дарга Б.Пүрэвдагвын хүүхдийн эрхийн мэдрэмжтэй шийдвэр

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва ажлаа авсан даруйдаа хамгийн түрүүнд...