Фэйсбүүк болзооны “өрөө”-тэй боллоо

“Facebook” нийгмийн сүлжээ нь болзох үйлчилгээгээ АНУ-д пүрэв гарагт нэвтрүүлж, Канад, Колумби, Аргентин, Мексикт туршилтаар ажиллуулж эхэлжээ.

“Facebook” компанийн мэдээлснээр уг  үйлчилгээг 18 нас хүрсэн жинхэнэ аккаунттай хүн бүр ашиглах боломжтой аж.  Хэрэглэгчид өөрсдийн “Instagram болон“Facebook”-ийн  хаягаа болзох профайлаар өргөжүүлэх боломжтой бөгөөд “Secret Crush” хэмээх жагсаалтад 9 хүнийг сонгон оруулах аж.  Хэнийг уг жагсаалтад оруулсан нь бусдад мэдэгдэхгүй бөгөөд чиний “Secret Crush” жагсаалтад оруулсан хүн эргэж чамайг уг  жагсаалтдаа багтаавал хэн хэнд нь “Facebook”-ээс мэдээлэл ирэх юм байна.

“Facebook”, “Instagram” нийгмийн сүлжээний хэрэглэгчид уг үйлчилгээнд сайн дураараа нэгдэх бөгөөд хэрэглэгчдийн болзооны талаарх мэдээлэл бусад хүмүүст харагдахгүй гэнэ.

Энэхүү мэдээ цацагдсаны дараа “Facebook” компанийн хувьцаа 2 хувиар өсчээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...