Ширээний теннисчид шилдгээ тодруулна

Ширээний теннисний гарал үүсэл Англи улсаас гаралтай ч 1981 оноос хойш БНХАУ-ын тамирчид илт давуу амжилт гаргах болсон байна. Ази тамирчдын хувьд европуудтай харьцуулахад богино зайд огцом хурдтай хөдөлгөөн хийх чадвар илүү байдаг нь энэхүү спортод амжилт гаргах гол шалтгаан болжээ. 1955 оны дундуур манай дугуйчид БНХАУ-ын Бээжин хотруу дугуйгаар аялахдаа ширээний теннисний цохиур бөмбөгийг С. Чойвон багш Монгол Улсад анх оруулан ирж өнөөг хүртэл хөгжүүлсэн түүхтэй. 1960 оноос Паралимпийн төрөлд ширээний теннис ордог болсон бол 1988 онд олимпын төрөлд багтдаг болсон байна. Монголын ширээний теннисний үндэсний холбоо үүсэн байгуулагдсаны 60 жилийнхээ ой хүрээнд өсвөрийн ширээний теннисчдийн Азийн Аварга Шалгаруулах 25 дахь удаагийн тэмцээнийг анх удаа эх орондоо зохион байгуулж буй. Буянт-Ухаа Спорт цогцолборт энэ сарын 05-07-ныг  хүртэл үргэлжлэх тэмцээнд 17 улсын 250 гаруй баг тамирчид оролцоно.Одоогоор ОУШТХ-д 200 гаруй улсын холбоод гишүүнээр элсчээ.

 

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны...

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлд тавдугаар сарын 1-нд эхэлнэ

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар...

Нисэхээс Нүхт хүртэлх 2 км авто замын ажлыг эхлүүллээ

Архивчдын гудамж буюу Нисэхийн авто замаас шинэ суурьшлын бүс...