Дуучин Наки “IGX” нэртэй энтертайнмент төвтэй болжээ

Энтертайнмент медиа салбарын энтрепренер, загвар өмсөгч О.Билгүүн, хөгжмийн зохиолч, продюсер Б.Нацагдорж \Naki\ өөрсдийн “IGX” энтертайнментийг нээжээ.
Монголын урлагийн салбарт цоо шинэ өнгө төрх үгүйлэгдэж буйг бүгд мэддэг.
Гэвч дэлхий нийтийг сонсож буй чанартай, мэдрэмжтэй сонсогч үзэгчдийн таашаалд нийцүүлэх уран бүтээл гаргана гэдэг хэцүү болсон.
Сонсогчид зөвхөн Монголыг бус дэлхийг сонсож байгаа өнөө цагт дэлхийтэй зэрэгцэхгүй бол үнэлэгдэхгүй хэмжээнд ирсэн гэхэд хилсдэхгүй.

Харин “IGX” энтертайнментийг үүсгэн байгуулахын тулд багагүй судалгаа, шинжилгээ хийсэн байна.
Энтертайнментийг үүсгэн байгуулагч Билгүүн K-Pop урлагийг дэлхийн урлаг болгож буй Солонгос улс болон Сингапур улсын энтертайнменттай уулзаж туршлага судалж, хамтын ажиллагаа хийх үндсээ тавиад иржээ.

Мөн тус энтертайнментийг үүсгэн байгуулагч дуучин, продюсер Наки барууны орнуудад судалгаа, шинжилгээ хийж энтертайнмент чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн байгууллагаар зочилж, барууны уран бүтээлчидтэй уулзжээ.

Удаан хугацааны судалгаа, шинжилгээний үр дүнд тэд ийнхүү энтертайнментаа үүсгэн байгуулахаа зарлаж байна.
Энтертайнментийн үйл ажиллагаа залуучуудад зориулагдах бөгөөд хамгийн эхний ажил нь хамтлаг байгуулах гэдэг нь тодорхой боллоо.
Тэд эрэгтэй, эмэгтэй хамтлаг бий болгохоор сонгон шалгаруулалтаа удахгүй зарлах гэж байгаагаа мэдэгдлээ.

Хамтлагт тэнцсэн уран бүтээлчдийг маш том шагналын сан хүлээж байгаа бөгөөд “IGX” энтертайнмент болон гаднын энтертайнмент байгууллагад бэлтгэгдэх боломж бүрдэх юм.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...