100 айлын авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээлээ

Сүхбаатар дүүргийн 11, 12-р хороо, 100 айлын уулзвараас 32-н тойрог хүртэлх 1.6 км авто замын барилгын ажил дуусч, зорчих хэсгийн хөдөлгөөнийг өнөөдөр нээлээ. Улаанбаатар зам, засвар арчлалтын газар ОНӨААТҮГ нь өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс зам засвар, шинэчлэлтийн ажлыг эхлүүлж, дөрвөн эгнээ, 12 метр өргөнтэй, замын хоёр талаараа 2.5 метр өргөн явган хүний зам, гэрэлтүүлэг, дугуйн замтай цогц зам тавихаар төлөвлөн ажиллажээ.

Гүйцэтгэгч компаний зүгээс  ногоон байгууламж, явган болон дугуйн замтай, гэрэлтүүлэгтэй, дөрвөн эгнээ бүхий шинэ замд гурван жилийн баталгаа олгож байгаа гэлээ. Мөн борооны усны үзлэгийн худаг 11, шүүрт худаг 22 ширхгийг хийжээ. Зам эхлэхээс төгсөх хүртэл нийт таван байршилд 200 гаруй автомашины зогсоол баригдсан байна.

Гудамж замын шинэчлэл хийгдсэнээр тээврийн хэрэгслийн зорчих хэсэг, явган зам дугуйн зам, авто зогсоол зэрэг гудамж замын бүрдлүүдийг ялган өгч, иргэдийн ая тухтай амьдрах хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулсан олон нийтэд хүртээмжтэй авто зам болно гэж нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллэв.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа

Улаанбаатар хотноо 2026 оны 08 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд...

Зарим төрлийн олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газар олгоно

Арьс, шир, ноос, ноолуур, адууны дэл, сүүл, сэв, хялгас...

Ц.Сандаг-Очир: “COP17” байгууламжийг энэ сарын 15-нд НҮБ-ын хамгаалалтад хүлээлгэж өгнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Байгаль орчин,...

Д.Ихбаяр: Суррон, скүүтер, мопедын хөдөлгөөнд хязгаарлалт хийж, шалгалтыг эрчимжүүлнэ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын (НИТХ) ээлжит хуралдааныг хааж НИТХ-ын...