Солонгосын виз мэдүүлэхэд 5 сая төгрөгийн барьцаа байршуулах шаардлагагүй боллоо

БНСУ-ын Элчин сайдын яам, Монгол Улсын Гадаад харилцааны яам, Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээлэл хийлээ. БНСУруу Монгол Улсын иргэд зорчиход тавигддаг визийн журамд тодорхой өөрчлөлт оржээ. Энэ талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга мэдээлэл өглөө. Үүнд:

  • Виз мэдүүлэхэд байршуулж буй 5 сая төгрөгийн барьцаа байршуулах шаардлагыг цуцлах
  • БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй Монгол иргэдийн гэр бүл /эхнэр, нөхөр/-ямар нэг мөнгөн барьцаа, нэмэлт шаардлага тавихгүйгээр сүүлийн 6 сарын хугацаанд гэр бүлдээ шилжүүлсэн мөнгөн гуйвуулгын хуулгыг хавсарган өгсөн тохиолдолд 90 хоногийн виз олгох

БНСУ-д визийн хугацааг хэтрүүлэх магадлал багатай, тус улсад өмнө нь хууль ёсоор зорчиж байсан иргэд болон төрийн албан ажлаар зорчих иргэдийн виз мэдүүлгийг яаралтай горимоор хянаж 10 хоногийн дотор шийдвэрлэх

Энэ мэт визийн журамд хэд хэдэн нааштай өөрчлөлтүүд орсон байна. Эдгээр хөнгөвчилсөн нөхцөл нь 2019 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжинэ.

Одоогоор Монгол Улсаас 46 мянган иргэн БНСУ-д ажиллаж амьдарч байгаа бөгөөд өнгөрсөн онд Монгол Улсын 100 гаруй мянган иргэн БНСУ руу зорчжээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...