“Зуслан” аппликэйшнээр зөрчлийг баримтжуулан ирүүлээрэй

Нийслэлийн Байгаль орчны газраас хотын ногоон бүс, зусланд гарч буй байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн мэдээллийг хүлээн авах, иргэд, аж ахуйн нэгжид зөвлөмж, мэдээллийг шуурхай хүргэх зорилгоор “Зуслан” нэртэй аппликэйшнийг ашиглаж эхэллээ.

Уг аппликэйшнийг Андройд, iOS үйлдлийн системтэй ухаалаг төхөөрөмжид “Зуслан” гэсэн түлхүүр үгээр хайлт хийн суулгахад болох юм. “Мэдээ, мэдээлэл” цэснээс байгалийн нөөц ашиглалттай холбоотой сүүлийн үеийн мэдээллүүдийг авч болох бол “Санал гомдол” цэсэд 3 хүртэл гэрэл зургийг хавсарган хүрээлэн буй орчны эсрэг хууль, журам зөрчсөн үйлдлийн талаарх мэдээлэл, санал, гомдлыг ирүүлэх боломжтой юм байна. Таны ирүүлсэн мэдээлэл тус газрын эрхлэх асуудлын хүрээнд хамаарч байвал шалгаж нягтлан, авсан арга хэмжээний талаар хариу мэдэгдэх гэнэ. Видео бичлэг болон илүү олон зураг илгээх бол аппликэйшний зүүн дээд буланд байх нийгмийн сүлжээний хаягуудаар холбогдоорой.

Мөн “Зуслан” аппликэйшн нь зусланд амьдарч, түр оршин сууж, зорчиж буй иргэдэд зориулсан байгаль орчныг хамгаалах чиглэлийн мэдээлэл, зөвлөмжүүд бүхий Зуслан, Төрийн үйлчилгээ, Ногоон хөгжил зэрэг туслах цэсүүдтэй аж. Үндсэн хуульд заасан байгаль орчныг хамгаалах иргэн бүрийн журамт үүргээ биелүүлэхэд тань туслах “Зуслан” аппликэйшнийг ашиглахыг уриалж байна гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...