“The Hu” хамтлаг фен клубээ албан ёсоор нээнэ

Дэлхийн рок хөгжмийн ертөнцөд Монголын хүннү рок “The Hu” хамтлаг шуугиулж буй. Тэдний уран бүтээлийг сонсохыг хүссэн сонсогч фенүүд нь зөвхөн Монголоор хязгаарлагдахгүй.

Тэгвэл маргааш /2019.08.09/ тус хамтлагийн фен клубын нээлтийн үйл ажиллагааг Сөүл плаза төвийн гурван давхарт байрлах “Vinyl” лоунжид зохион байгуулах гэж байна. Нээлтийн үйл ажиллагаанд “The Hu” хамтлагийнхан болон продюсер Б.Дашдондог хүрэлцэн ирж, уран бүтээлээ толилуулах аж.

Энэ үеэр хамтлагийн гишүүдтэй танилцаж, асуулт хариултын цаг, дуудлага худалдаа, 10 ширхэг пянзыг худалдан авах эрхийг сугалаа сугалуулан өгөх, фен клубын танилцуулга зэрэг олон үйл ажиллагаа багтсан байгааг зохион байгуулагчид танилцуулжээ.

Тасалбарын хувьд 40 мянган төгрөг бөгөөд хамтлагийн лого дүрс бүхий хөргөгчний наалт/түлхүүрний оосор дагалдана. Мөн та фен клубын гишүүнчлэлийн хуудас бөглөснөөр тус клубын албан ёсны гишүүний үнэмлэх гардан авах юм байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...