16 аж ахуйн нэгжийн 13.2 тэрбум төгрөгийн ЖДҮ-ийн төсөл шалгуур хангалаа

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журмын хүрээнд 300.0 сая төгрөгнөөс дээш 1.0 тэрбум төгрөгийн зээл хүссэн нийт 65 иргэн, аж ахуйн нэгжийн 47.4 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт ЖДҮХСанд судлагдсанаас 47 иргэн, аж ахуйн нэгжийн төсөл урьдчилсан судалгааны шатанд 70-аас дээш оноо авч тэнцсэн бөгөөд эцсийн шатны буюу Төсөл сонгон шалгаруулах хороогоор хэлэлцэн шийдвэрлэлээ.

        ЖДҮХС-аас урт, хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах үйл ажиллааны үр дүнд эхний ээлжинд банкаар дамжуулан санхүүжигдэх, Засгийн газраас баталсан жижиг, дунд үйлдвэрийн тэргүүлэх ач холбогдол бүхий салбар, чиглэлд нийцсэн нийт 16 аж ахуйн нэгжийн 13.2 тэрбум төгрөгийн төсөл шалгуур хангаж, хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломжтой боллоо.

Энэ удаагийн төсөл сонгон шалгаруулалтын үр дүнд инновацид чиглэсэн, экспортыг нэмэгдүүлэх ноос, ноолуур, арьс шир, мах боловсруулан шинэ брэнд бүтээгдэхүүн экспортлоход чиглэсэн төслийн зээл 40 хувийг, импортыг орлох бүтээгдэхүүн нэмүү өртөг шингээн үйлдвэрлэх үйлдвэр 44.4 хувийг эзэлж байгаагаараа өмнөх жилүүдээс онцлог эдийн засгийг солонгоруулах, Монголбрэнд хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, шинээр ажлын байр бий болгоход чиглэсэн хөнгөлөлттэй зээлийн үр ашиг нэмэгдэхэд ихээхэн тус дөхөм үзүүлэх дэмжлэг болно гэж Төсөл сонгон шалгаруулах хороо үзэж байна.

 Төслийн сонгон шалгаруулалтыг олон нийтэд ил тод, нээлттэй зохион байгуулах үүднээс ХХААХҮЯам, ЖДҮХСангийн зүгээс бүх талын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн юм. ЖДҮХСангийн төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагааг Олон нийтэд нээлттэй, шударга явуулахын тулд анх удаа тухайн төсөл ирүүлэгчид өөрсдийн хэрэгжүүлэх төслийн талаар танилцуулах, бүтээгдэхүүний онцлогоо Хорооны гишүүдэд ойлгуулах зэрэг олон талын боломжийг олголоо. Мөн зээлийн шалгуур, үнэлгээний системийг шинэчлэн олон улсын төслийн үнэлгээний арга, аргачлалыг ашиглан зээлийн дижитал цахим системээр дамжуулан хийж гүйцэтгэсэн байна. Олон нийтийн төлөөлөл ТСШХорооны хуралдааныг дотоод нөөц бололцоонд тулгуурлан youtube channel-аар шууд дамжууллаа.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Эко глобал ложистикс” компани “ТОП-100” аж ахуйн нэгжээр дахин өргөмжлөгдлөө

Экспортын гол орлогыг бүрдүүлдэг нүүрс тээврийн салбарт үйл ажиллагаа...

“Гашуунсухайт-Ганцмод”-ны төсөл хэрэгжсэнээр нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг 10.000 ам.долларт хүргэнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр...

Бангконгд халаасны хулгай хийсэн хоёр монгол залууг баривчилжээ

Тайландад жуулчны визээр нэвтэрч, Бангкок дахь жуулчдаас хулгай хийсэн...

Шинэ 30 жилд хулгайчгүй амьдармаар байна

2025 оны улсын төсвийн төслийн хэлэлцүүлэг бөөн шуугиан дэгдээсний...