МҮБХ-ны Тэргүүлэгчид хуралдаад сэргээш илэрсэн бөхчүүдийг барилдуулахгүй гэх тогтоол баталжээ

МҮБХ-ны маргаан эцэс төгсгөлгүй үргэлжилсээр байна. Сэргээшийн шинжилгээнд бүдэрсэн нэр бүхий бөхчүүдийн барилдах эрхийг МҮБХ-ны Тэргүүлэгчид 2 хүртэл жилээр хассан байдаг. Гэтэл дараа нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс нэр бүхий бөхчүүдийн барилдах эрхийг хассан МҮБХ-ны Тэргүүлэгчдэд эрх зүйн чадамж байхгүй, гаргасан шийдвэр нь хүчингүй хэмээн тогтоосон байдаг.

Үүний дараа улсын гарди Ө.Бат-Орших тэргүүтэй барилдах эрхээ 2 жилээр хасуулсан бөхчүүдийн барилдах эрхийг сэргээх шаардлага үүсэж, МҮБХ-ны Тэргүүлэгчид тогтоол гаргав. Харин энэ сарын 3-ны өдөр сэргээшийн шинжилгээнд бүдэрсэн бөхчүүдийн барилдах эрхийг хассан хугацааг хүчинтэй хэвээр үлдээх тогтоол баталжээ.

Өөрөөр хэлбэл, улсын гарди Ө.Бат-Орших, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын начин Э.Даш нарын нэр бүхий бөхчүүдийг барилдуулахгүй гэж шийджээ. Одоо энэ тогтоолыг шүүхэд өгвөл бас дахиад л хүчингүй болох магадлалтай. МҮБХ болон бөхчүүдийг тойрсон маргаан цааш үргэлжлэх нь тодорхой боллоо.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...