Наадмаар эрлийз морьдыг тусад нь уралдуулахаар зохицуулалт хийжээ

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины салбар хорооноос хурдан морины уралдааныг хэрхэн зохион байгуулах талаар мэдээлэл хийлээ.

Хурдан морины салбар хорооны дарга, НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, Хурандаа Ж.Болдбаатар “Хурдан морины уралдааныг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос 2015 оны долдугаар сарын 1-нд гаргасан эрлиийз морьдыг монгол морьдоос тусад нь уралдуулах журмын хүрээнд зохион байгуулна. Унаач хүүхдүүдийн аюулгүй байдал, дэг журам зэргийг анхааран ажиллана. Долдугаар сарын 10-ны өдөр Хязаалан, Шүдлэн, 11-ний өдөр Азарга, Их нас, 12-нд Соёолон, даага уралдана. 13-нд уяачдын наадам болно. Эрлийз гурван нас болоод жороо морины уралдаан болно. Хурдан морь үзэхээр хүлээж буй иргэд, наадамчин олондоо зориулан морьтон монголчууд үзүүлэх тоглолт, хос морины уралдаан, шүүхрийн буултын үзүүлбэр зэргийг зохион байгуулна. Тухайн жилийн нөхцөл байдлаас хамаараад нас насны ангилалд уралдах замыг зааж өгдөг. Энэ жилийн хувьд даага 11 км, шүдлэн 15 км, хязаалан 17 км, соёолон, азарга 22 км, их нас 25 км-ээс уралдана” гэв.

Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Түмэндэмбэрэл “Манай ажлын хэсэг уралдах морьдын үйлдвэрлэг байдлыг ялгах үүрэг хүлээн ажиллаж байгаа. Холбогдох хууль, дүрэмд заасны дагуу Азарга, Соёолон 140 см, Их нас 141 см, Хязаалан 137 см, Шүдлэн 132 см, Даага 127 см байх өндрийн байдлыг нарийн баримталж ажиллана. Баяр наадмын үеэр эрлийз морьдыг уралдааны талбайд оруулах, хэл ам гаргах зэрэг асуудлыг хурдан марины салбар комисс хүлээн авахгүй. Бид шуурхай, шударга ажиллана” хэмээлээ.

НГБХЗХГ-ын орлогч дарга Н.Мандуул “Хурдан морь унаач хүүхдүүдийн эрхийг хамгаалах асуудал дээр хуульд заасан бүх үйлчилгээг үзүүлнэ. Хүүхдийн хамгааллын хувцас хэрэглэлийг стандартад заасны дагуу шаардана. Бэлтгэлгүй ирсэн, хамгаалах хэрэгслээ мартсан, орхисон зэрэг уяач, унаач хүүхдүүдэд боломж олгох үүднээс Хүй долоон худагт хамгаалалтын хувцас хэрэглэл борлуулдаг ААН-үүдийг ажиллуулахаар болж байгаа. Уяачид бүртгүүлэх гэж ирэхдээ унаач хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, эцэг эхээс нь зөвшөөрөл авсан хуудас, даатгалын гэрээ зэргийг бүрэн байлгах хэрэгтэй” гэлээ.

Хурдан морины уралдааныг дагадаг машинуудыг цэгцлэх тал дээр анхааран ажиллаж хяналт шалгалтаа эрчимжүүлэн ажиллана гэдгийг мөн хэлж байв.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэлд сурагчийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэгсэл худалдаалж буй цэгүүд

ичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан сурагч, оюутнуудын хичээлийн хэрэгсэл,...

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг маргааш олгох хуваарь гарчээ

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас, энэ сард олгох нийгмийн...

Б.Баяржаргал пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын Сан Сити хотод пауэрлифтингийн...

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна

2026-2027 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид...