100 айлын замыг наймдугаар сарын 15 хүртэл хэсэгчлэн хааж засна

Сүхбаатар дүүргийн 11, 12-р хороо, Цагдаагийн гудамж, 100 айлын авто замыг өнөөдрөөс эхлэн хэсэгчлэн хааж шинэчлэн засварлахаар болоод байна. Энэ талаар өнөөдөр нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра нар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх “100 айлын авто замыг өнөөдрөөс эхлэн гурван хэсэгт хэсэгчлэн хааж шийнэчлэн засварлахаар шийдвэрлээд байна. Эхний ээлжинд долоодугаар сарын 1-10-ны хооронд 32-ын тойргоос Хангай хотхоны хойд уулзвар хүртэл хаана. Долоодугаар сарын 14-28-ны хооронд Хангай хотхоны уулзвараас Улсын бүртгэлийн газар хүртэл, долоодугаар сарын 28-аас наймдугаар сарын 15 хүртэл хаана гэсэн ерөнхий төлөвлөгөөтэй байна. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалаад засвар шинэчлэлийн ажил тав хоног урагшаа хойшоо болох магадлалтай” хэмээлээ.

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра “100 айлын 1.6 км авто замын зорчих хэсгийн өргөн нь 12 метр, хоёр талаараа явган болон дугуйн замтай, ногоон байгууламжтай, гэрэлтүүлэгтэй, ус зайлуулах хоолойтой иж бүрэн зам байх болно. Энэ хавиар үйлчилгээний газрууд ихтэй, суурьшлын бүс учраас нэг мөсөн хаалгүйгээр гурван хэсэг хувааж хаах болсон. Зам барилгын ажлыг графикт хугацаандаа дуусгах үүднээс хүн, хүч, техник хэрэгслээ 100 хувь бэлэн болгосон байгаа. Нийт 3.4 тэрбум төгрөгөөр барина. 100 айлын зам доогуур маш олон шугам сүлжээ бий. Үүнийг хүчитгэх, заримыг нь зайлуулах, тунелийн системд оруулах зэрэг олон ажлууд хийгдэнэ. Үүний дараа дахин шугам сүлжээний ажил хийгдэхэд замаа эвдэж, хуулах шаардлага гарахгүй. Мөн борооны ус зам дээр тогтдог байдал цаашдаа энэ зам дээр огт гарахгүй. Түүнчлэн хотын мэдэлд байгаа нийтийн эзэмшлийн газар дээр зогсоолын тоог нэмэгдүүлж, шинээр барина” хэмээв.

100 айлын замыг хэсэгчлэн хаах үеэр зорчих түр замын зураг

Улаанбаатар зам, засвар арчлалтын газар зам барилгын ажлын гүйцэтгэгчээр ажиллах юм байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...