Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах яриа хэлэлцээ үргэлжилнэ

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай Панмүнжомын цэрэггүй бүсэд уулзлаа.

1953 онд хоёр Солонгос хооронд түр эвлэрэх гэрээ байгуулснаас хойш 66 жил өнгөрсний дараа АНУ болон БНАСАУ-ын дээд удирдлагууд солонгос үндэстэн хуваагдсаныг илтгэх хилийн Панмүнжом цэгт уулзаж, гар барилцсан нь дэлхий нийтийн анхаарлыг татав.

Хоёр орны удирдагчид Солонгосын хойгийн түгшүүртэй байдлыг намжаах, БНАСАУ АНУ-ын харилцааг сайжруулж,  хоёр орны нийтлэг ашиг сонирхлыг хөндсөн асуудлуудыг хэлэлцжээ. Түүнчлэн “Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахад болон хоёр талын харилцаанд шинэ эргэлт хийхийн тулд яриа хэлэлцээгээ үр бүтээлтэй үргэлжлүүлэхээр тохиролцлоо” гэж мэдээллийн агентлагууд онцлов.

Дональд Трамп, Ким Жөн Ун нар хоёр Солонгосыг тусгаарладаг цэрэггүй бүсэд ням гарагт уулзсан юм. Хэлэлцээ нэг цаг орчим үргэлжилжээ. БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин АНУ-ын Ерөнхийлөгчтэй хамт Панмүнжомд хүрэлцэн ирсэн байна. Ким Жөн Унтай хэлэлцээ хийх тусгай мэргэжилтнүүдээс бүрдсэн багууд байгуулахаар тохиролцсон гэж Трамп уулзалтын дараа мэдэгджээ. Түүний хэлснээр, тусгай багууд хоёроос гурван долоо хоногийн дотор ажиллаж эхлэх юм байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...