17 аймаг, долоон дүүргийн НАМЗХ-ны гишүүд Их хурлаа хийхийг шаардлаа

Аймаг, дүүргүүдийн НАМЗХ-ныхон энэ сарын 26-нд  МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланд шаардлага хүргүүллээ. НАМЗХ-ныхон 2015 оны зургадугаар сарын 20-ны өдөр V бага хурлаа зохион байгуулсан байдаг.

Холбооны дүрэмд дөрвөн жил тутамд нэг удаа Их хурлаа хийх тухай тусгасан байдаг тул хугацаандаа Их хурлаа зохион байгуулах шаардлага хүргүүлж буй нь энэ аж. Шаардах бичгийг 17 аймаг, долоон дүүргийн НАМЗХ-ны дарга нар нэгдэн хүргүүлсэн бөгөөд VI Их хурлыг ирэх сарын 9-нөөс өмнө зохион байгуулах нь зүйтэй гэжээ. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан шаардах бичгийг хүлээн аваад НАМЗХ-ны удирдлагад үүрэг, чиглэл өгнө гэсэн юм.

Мөн тэрбээр “МАН-ын гишүүдийн бүтэц өвөрмөц. Ахмад, дунд үеийнхэн, залуус, эмэгтэйчүүдийн оролцоог тэгш хангасан байдаг. Намын 220 гаруй мянган гишүүний 25 хувь нь 35 хүртэлх насны залуус. Тиймээс залуусыг дэмжиж ажилладаг. Залуучуудын байгууллага хурлаа хийж, ажлаа сайжруулах шаардлага тулгарсан нь үнэн. Тэгэхээр НАМЗХ-ны Ерөнхийлөгчид Их хурлыг зохион байгуулах үүрэг, чиглэл өгнө” гэсэн юм.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэлд сурагчийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэгсэл худалдаалж буй цэгүүд

ичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан сурагч, оюутнуудын хичээлийн хэрэгсэл,...

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг маргааш олгох хуваарь гарчээ

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас, энэ сард олгох нийгмийн...

Б.Баяржаргал пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын Сан Сити хотод пауэрлифтингийн...

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна

2026-2027 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид...