Засгийн газар эрдэмтэн, судлаачдын үгийг сонсохоо амлав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн, судлаачидтай уулзаж энэ салбарын өнөөгийн байдал, цаашдын төлөвийн талаар санал солилцов. Хэдийгээр ололт амжилт байгаа ч эрдэмтэн судлаачид ихэвчлэн цалин, хөрөнгө оруулалтыг дорвитой нэмэхийг Ерөнхий сайдаас хүсч байлаа.

Засгийн газар Шинжлэх ухааны академи, хүрээлэнгүүдэд захиалга өгч ажил гүйцэтгүүлж байх, ШУА-ийн нэгдсэн лаборатори, парктай болох, судалгаа, шинжилгээний ажилд шаардлагатай багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн гаалийн татварыг хөнгөлөх, өв соёл, уламжлалд суурилсан соён гэгээрүүлэх ажил өрнүүлж монгол судлалыг хөгжүүлэх зэрэгт дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

Шинжлэх ухаанд тулгуурласан урт хугацааны, тогтвортой бодлогогүй, сахилга хариуцлага, дэг журам алдагдсан нь улс орны хөгжилд сөргөөр нөлөөлсөн гэж үздэгээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэв.

Цаашид эрдэмтэн, судлаачидтайгаа хамтарч ажиллах зайлшгүй шаардлага Монгол Улсын Засгийн газарт байгааг хэллээ. Иймээс ирэх есдүгээр сард улсын зөвлөгөөн зохион байгуулж, хүндрэл бэрхшээл, тулгамдаж байгаа асуудал, шийдвэрлэх арга замын талаар ярилцахаар шийдсэнээ хэлэв.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Дугуй болон мопедын тусгай эгнээг тэмдэглэх ажил 85 хувьтай үргэлжилж байна

Нийслэлийн Замын хөгжлийн газар /НЗХГ/-аас авто замын баруун хөвөө...

Сурагчдад аюулгүй орчин бүрдүүлэх “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гэр, сургуулийн хооронд ирэх, буцах...

“Эрдэнэс Тавантолгой” ХК 180 сая мод тарьж цөлжилтийг сааруулна

Монгол Улсад НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын “COP17” хурал зохион...

Нийслэлд сурагчийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэгсэл худалдаалж буй цэгүүд

ичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан сурагч, оюутнуудын хичээлийн хэрэгсэл,...