Наадмын дараа УИХ-ын ээлжит бус чуулган зарлан хуралдуулах сурагтай

Хаврын чуулганыг хааж амжаагүй байхад ээлжит бус чуулган товлон зарлах тухай яриа хөөрөө Төрийн ордонд гарчээ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байгаа энэ үед гишүүд орон нутгаар явж ухуулга сурталчилгаа хийх үүрэг хүлээсэн. Гэхдээ Үндсэн хуульд ямар өөрчлөлт оруулахыг асуухаас гадна УИХ-ын сонгуулийн тогтолцоог яаж хуульчлах талаар битүүхэн тандах давхар үүрэгийг гишүүд биелүүлж яваа юм билээ.

Эрх баригчдын тооцож байгаагаар Үндэсний их баяр наадмын дараа УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах юм байна. Долоодугаар сарын гурав дахь юмуу дөрөв дэх долоо хоногт ээлжит бус чуулган зарлаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар ард нийтийн санал асуулга явуулах тогтоолыг батлахаар төлөвлөж байгаа сурагтай. Тиймээс ээлжит бус чуулганаар ард нийтийн санал асуулга явуулах талаар УИХ-ын тогтоол батлах тухай ганц асуудал хэлэлцэнэ гэсэн үг.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Төрийн албан хаагчдыг чадавхжуулахад олон улсын байгууллагатай хамтран ажиллана

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт...

Дүүжин тээвэр тасарч 4 хүн амиа алджээ

Итали улсад өчигдөр дүүжин тээврийн машин жалга руу унаж,...

Ц.Төрхүү: Үсний сэв, хоолны тос, арьс ширний үйлдвэрийн хаягдлаас үүдэлтэй бохирдол хэрээс хэтэрсэн

НИТХ-ын дарга А.Баяр, НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаяр, АН-ын...

Нэрт архитектор Дэвид Сим хот төлөвлөлтийн мастер лекц уншина

“20 минутын хот” Үндэсний хороо, Хот төлөвлөлт, барилга орон...