Махны экспортын олон улсын форумыг зохион байгуулахаар ярилцжээ

Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 37 дугаар захирамжаар “Экспортыг дэмжих зөвлөл” байгуулагдсан. “Монгол экспорт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, салбар дундын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг бүхий “Экспортыг дэмжих зөвлөл” өнөөдөр Гадаад харилцааны яаманд хуралдлаа. Тус зөвлөлийн даргаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, дэд даргаар ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле ажиллах юм .

Энэ удаагийн хуралдаанаар “Экспортыг дэмжих зөвлөл”-ийн ажиллах журмыг батлах, “Монгол экспорт хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, тус хөтөлбөрийн хэрэгжилтэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг ирэх жилийн улсын төсөвт суулгах, Монгол Улсын худалдаа хөрөнгө оруулалтын замын зураглал баримт бичгийн үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх, Монгол Улсын Махны экспортын олон улсын форумыг 2019 оны 9 дүгээр сард зохион байгуулах саналын тухай асуудлыг хэлэлцэв.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны...

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлд тавдугаар сарын 1-нд эхэлнэ

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар...

Нисэхээс Нүхт хүртэлх 2 км авто замын ажлыг эхлүүллээ

Архивчдын гудамж буюу Нисэхийн авто замаас шинэ суурьшлын бүс...