МЭ-ний V зууны Хүннү эмэгтэйн дүр төрхийг гавлын яснаас нь “сэргээжээ”

Швейцарийн Лозанн хотын Архелогийн музейд нэгэн сонирхолтой үзмэр тавигджээ. Тодруулбал, Швейцарийн Женев нуурын эрэг орчмын эртний булшнаас олдсон МЭ-ний V зуунд амьдарч байсан Хүннү угсаатай эмэгтэйн гавлын яснаас амьд ахуй үеийнх нь дүр төрхийг сэргээж түүнийгээ олонд ил болгосон байна. Эмэгтэйн гавлын ясны дээд хэсэг зуйвандуу байсан бөгөөд үүнийг музейн зүгээс тайлбарлахдаа нялх хүүхдийн толгойг боох  маягаар гавлын ясыг нь зориуд деформацид оруулдаг байсан байж магад гэж үзсэн байна. Учир нь эртний Египетэд ийм заншил байсан  бөгөөд манжуудын дунд ч зориуд хавтгай дэр дэрлүүлж дагзыг хавтгайруулах зэрэг заншил байдаг байж.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр зам ашиглалтад орлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр...

Скүтер, мопед, цахилгаан дугуйн замын аюулгүй байдлыг хангах талаар нөлөөллийн ажлыг эрчимжүүлнэ

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар,...

Олон улсын олимпиадад амжилт гаргасан сурагчдад шагнал гардууллаа

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар,...

Нийслэлд хатуу түлшний 52,749 тонн нөөц бүрдүүлэв

Аравдугаар сарын 1-ний байдлаар хагас коксон түлш, сайжруулсан шахмал...