Нийслэлд “Шарилжгүй Улаанбаатар 4” аян өрнөж байна

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2019 оны 5-р сарын 20-ны өдрийн тушаалын дагуу “ХАРШЛЫН ЭСРЭГ ХАМТДАА” уриатай “ШАРИЛЖГҮЙ УЛААНБААТАР 4” аяныг 9 дүүргийн хэмжээнд зохион байгуулна. Тус аяны зорилго нь хөл газрын ургамалын тоосноос үүдэх харшлын өвчлөлөөс сэргийлэх, өвчлөлийн тоог бууруулах, хөл газрын ургамалыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайрах, хадах, ногоон масс болон малын тэжээл болгон ашиглах, иргэдэд нэгдсэн мэдлэг, зөв ойлголтыг өгөх, цэвэрлэгээний үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хөл газрын ургамалын ургалтыг зогсоож, дахин ургуулахгүй байх үйлчилгээтэй дэвшилтэт технологи бүхий эко бэлдмэлийг туршиж, нэвтрүүлэхэд энэхүү аяны зорилго оршино.
ШАРИЛЖ, ЛУУЛЬ ЦЭВЭРЛЭХ ХУГАЦАА:
1-Р ҮЕ ШАТ VI/20-VII/5-ны хооронд,
2-Р ҮЕ ШАТ VIII/5-VIII/20 хооронд тус тус зохион байгуулагдана.
Шарилж луулийг цэвэрлэхдээ булцуу нь задарч тоосоо гөвөхөөс өмнө хөрсөнд 5-10 см үлдээн тайралт хийхийг эрдэмтэд зөвлөж байна. Тайралт хийснээр харшлын өвчлөлийг сэдрээхгүй байхаас гадна хөрсийг хамгаалж эрүүлжүүлэхэд ач тустай.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...