Азийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд Улаанбаатарт чуулна

Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх Ази-Номхон далайн бүсийн 4-р конгрессыг “Хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх хандлагаар дамжуулан тогтвортой нийгмийн хөгжил, эдийн засгийн өсөлтийг дэмжих нь” гэсэн сэдвийн дор 2019 оны 7-р сарын 2-3-нд Ерөнхий сайдын ивээл дор Улаанбаатар хотноо зохион байгуулна. Тус чуулганд оролцохоор Ази-Номхон далайн бүсийн орнуудаас 200, Монгол Улсаас 400, нийт 600 гаруй зочид төлөөлөгчид манай улсад хүрэлцэн ирнэ.
ХБХХЕГ, “Жайка” ОУ-ын байгууллагатай хамтран конгрессын үеэр “Чингис хаан” ОУ-ын нисэх буудалд ажиллах ажилтан, албан хаагчдад хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй хэрхэн харилцах, хамтран ажиллах талаар чадавхижуулах сургалт хийлээ.
Салбар дундын уялдаа холбоог бэхжүүлэх, нэгдсэн мэдээллээр хангах зорилготой тус сургалт энэ сарын 20-нд “Чингис хаан” ОУ-ын нисэх буудлын хурлын танхимд боллоо.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...