С.Бямбацогтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад 100 хувийн саналаар дэмжлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар тус байнгын хорооны даргыг шинээр томилох асуудлыг хэлэлцлээ. МАН-ын бүлгээс Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн С.Бямбацогтын нэрийг дэвшүүлжээ. С.Бямбацогт гишүүний намтрыг тус намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцууллаа.

 УГ ТАНИЛЦУУЛГАД:

 1992 онд Ховд аймгийн Жаргалант сумын 2-р 10 жилийн сургууль

1999 онд Санхүү эдийн засгийн дээд сургууль Эдийн засагч

2005 онд Нидерланд Улсын Маастрихтын Их сургууль Эдийн засагч

2014 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

1998-2000 онд “Ховдын өргөө” ХХК-ийн ерөнхий захирал

2000-2006 онд “Нью Прогресс” ХХК-ийн захирал

2006-2008 онд “Нью Прогресс” группын Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга

2008 онд “Нью Прогресс” группын Ерөнхийлөгч

2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2013-2016 онд Монгол Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга

2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд

ШАГНАЛ

2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль

2005 онд Үйлдвэр, худалдааны тэргүүний ажилтан

2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль

2008 онд Алтангадас одон

2014 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон

С.Бямбацогтыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн  100 хувийн саналаар дэмжлээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Улсын хоёрдугаар төв эмнэлэгт элэг шилжүүлэн суулгах хагалгааг анх удаа хийлээ

Улсын хоёрдугаар төв эмнэлэг /УХТЭ/-ийн Эд, эс, эрхтэн шилжүүлэн...

Модон байшин шатаж 3-5 насны гурван хүүхэд нас баржээ

Өчигдөр буюу энэ оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн...

“Xexymix” брэнд E-Mart-д шинэ салбараа нээлээ

Монголчуудад хэдийнээ танил болж, эрч хүчтэй,  спортлог залуусын өмсөх...

эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ

хуульд тусгах, Эрчим хүчний тухай хууль болон Төсвийн тухай...