УИХ дахь АН-ын зөвлөл МАХН-ын батлахтай О.Баасанхүү гишүүнээр бүл нэмнэ

УИХ-ын гишүүн О.Баасанхүү УИХ дахь АН-ын зөвлөлд орно гэж жиргэжээ. Тэрбээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан шинэ Эрүүгийн хуулийг эсэргүүцэж, өөрчлөлт оруулахаар ажиллана гэдгээ мэдэгдээд буй.

Энэ тухай эрхэм гишүүн О.Баасанхүү твиттер хуудастаа “Олигтой ч сөрөг хүчингүй энэ үед АН-д орж сөрөг хүчний хүчийг нэмэгдүүлдэг юм билүү. Шинэ Эрүүгийн хуульд эх орноосоо урвагчдыг өршөөсөн байна” хэмээн жиргэжээ.

Харин УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат энэ мэдээллийг үгүйсгээгүй бөгөөд одоогоор албан бичгээр хандаагүй байгааг хэлсэн. МАХН-аас нэр дэвшиж УИХ-л сонгогдсон О.Баасанхүү гишүүн АН-д элсэж магадгүй тухай яриа 2 жилийн өмнөөс гарч байв.

Ямартай ч гишүүн О.Баасанхүү АН-ын зөвлөлтэй хамтарч сөрөг хүчний үүрэг гүйцэтгэхээр шийдсэн нь тодорхой боллоо. Харин МАХН-ын гишүүнчлэлээс гарч АН-д элсэх үү, үгүй юү гэдэг нь тодорхойгүй хэвээр үлдлээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны...

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлд тавдугаар сарын 1-нд эхэлнэ

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар...

Нисэхээс Нүхт хүртэлх 2 км авто замын ажлыг эхлүүллээ

Архивчдын гудамж буюу Нисэхийн авто замаас шинэ суурьшлын бүс...