Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Цэцэд өргөн барилаа

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанжан, ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Я.Содбаатар, С.Бямбацогт болон Ажлын дэд хэсгийн ахлагч, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан нар Үндсэн хуулийн цэцэд өргөн барилаа.

Төслийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр, Цэцийн гишүүн Н.Чинбат нар хүлээн авав.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санаачилгыг хууль санаачлах эрх бүхий байгууллага, албан тушаалтан гаргана. Мөн Үндсэн хуулийн цэц УИХ-д саналаа өгнө гэсэн Үндсэн хуулийн заалтын дагуу төсөл, төслийн үзэл баримтлал, танилцуулгыг ийнхүү өргөн барьсан юм.

Үндсэн хуулийн цэц төслийг нягталж үзээд саналаа УИХ-д ирүүлэх учиртай хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотод хаана, ямар төлөвлөлт хийх гэж байгааг иргэдэд нээлттэй мэдээлнэ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан болжээ. Энэ үеэр хотын...

Дугуй болон мопедын тусгай эгнээг тэмдэглэх ажил 85 хувьтай үргэлжилж байна

Нийслэлийн Замын хөгжлийн газар /НЗХГ/-аас авто замын баруун хөвөө...

Сурагчдад аюулгүй орчин бүрдүүлэх “Сургууль хүрэх зам” төслийг хэрэгжүүлнэ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гэр, сургуулийн хооронд ирэх, буцах...

“Эрдэнэс Тавантолгой” ХК 180 сая мод тарьж цөлжилтийг сааруулна

Монгол Улсад НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын “COP17” хурал зохион...