“Бүс ба зам” хөрөнгө оруулалтыг дэмжих хамтарсан зөвлөл байгуулахаар санамж бичигт гарын үсэг зурлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д Төрийн айлчлал хийх үеэр Монгол Улс-БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг хамтран тэмдэглэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд хоёр талаас гарын үсэг зурсан билээ. Мөн “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний уулзалтад оролцсон улс орнуудын “Хамтарсан мэдэгдэл” гаргасан байдаг.

Эдгээр баримт бичгүүдийг үндэслэн өнөөдөр /2019.06.04/ УИХ-ын дэд дарга, УИХ дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн дарга Я.Санжмятав болон БНХАУ-ын Цөлжилтийг бууруулах сангийн дэд тэргүүн Лю Жэн И нар Монгол-Хятад (Хятад-Монгол) улсын “Бүс ба зам” худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих хамтарсан зөвлөл байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү хамтарсан зөвлөл нь хоёр орны Засгийн газрын дэмжлэгтэйгээр  “Бүс ба зам” санаачилга болон “Монгол-Хятад-Оросын эдийн засгийн коридор”-ийн бүтээн байгуулалтыг идэвхжүүлэх хүрээнд хамтын ажиллагаагаа чиглүүлж, тогтмол уулзалт зохион байгуулах харилцааны гүүр болох юм. Үүний зэрэгцээ хоёр орны Засгийн газрын амлалт болон бодлогыг хэрэгжүүлэх, талуудын хийж гүйцэтгэх ёстой ажлуудыг богино хугацаанд бодитой хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд анхаарч ажиллах зэрэг өргөн хүрээнд ажиллахаар төлөвлөжээ.

Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр, БНХАУ-ын Цөлжилтийг бууруулах сангийн дэд тэргүүн Лю Жэн И нар БНХАУ-ын дарга Ши Жиньпинээс бэлэг болгон Улаанбаатарт барьж өгөх усан бассейныг цаг хугацаанд нь хүлээлгэн өгөх асуудлаар харилцан ойлголцлын санамж бичиг үзэглэв. Санамж бичигт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болох Азийн хүүхдүүд-2020 наадам болохоос өмнө орчин үеийн, олон улсын стандартад нийцсэн усан бассейныг Монгол Улсын талд хүлээлгэн өгөх асуудлыг дэлгэрэнгүй тусгасан байна

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Сэрэмжлүүлэг: Ухрах үедээ хүн дайрч амь насыг нь хохироожээ

 Цагдаагийн байгууллагад энэ оны 04 дүгээр сарын 11-ний өдөр...

Томоохон хотхон, хорооллууд дунд цэцэрлэг, бага сургууль барих концепцийг танилцууллаа

Нийслэл Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилго бүхий Ерөнхий...

“Тэнгэрийн хүү” жүжиг Унгарт МИТЕМ олон улсын театрын наадмыг нээнэ

Б.Цогнэмэхийн зохиол, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Н.Наранбаатарын...

Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын IX хуралдаан болж байна

Нийслэл Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилго бүхий Ерөнхий...