Монгол, Казахстаны бизнес уулзалт болно

Монгол, Казахстаны бизнес уулзалт  2019 оны 6 дугаар сарын 4-ны 10 цагаас “Blue sky” зочид буудлын “Даймонд” танхимд болно.

Монгол, Казахстаны хооронд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ашигтай бизнесийн харилцааг хөгжүүлэх зорилгоор  бизнес уулзалтыг  МҮХАҮТ, БНКазУ-ын Аж Үйлдвэр, Дэд Бүтцийн Хөгжлийн Яам, Казахстаны Олон Улсын Худалдааны Танхим болон Казахстаны Бизнес Эрхлэгчдийн Үндэсний Танхим хамтран зохион байгуулж байна.

Тус уулзалтад Казахстаны хүнс, хүнд машин  механизм, техник угсралт, эмийн худалдаа, барилга, машин үйлдвэрлэлийн 11 компанийн 20 гаруй төлөөлөгч оролцох юм.

Энэ удаагийн бизнес уулзалтаар хоёр талын хамтын ажиллагааны шинэ боломжуудын талаар санал солилцох ба  дэд бүтэц, хөдөө аж ахуй, эрчим хүч, эм үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллах өргөн боломжийг олгох бизнес уулзалт зохион байгуулна.

Монгол, Казахстан улсын хооронд эдийн засгийн хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин тэлж байгаа юм. 2018 оны 11 сарын байдлаар хоёр улсын худалдааны эргэлт 63,7 сая ам.доллар хүрчээ. Үүнээс Казахстаны Монголд хийсэн экспорт – 65,1 сая ам.доллар, импорт – 2,6 сая ам.долларт хүрээд байгаа юм.

Тус Улсаас Монгол Улсад экспортонд гаргадаг үндсэн бүтээгдэхүүнд тамхи 20.3, ариун цэвэр, эрүүл ахуйн бүтээгдэхүүн 19.1, угаалгын нунтаг, цэвэрлэгээний бодис 12.6, улаан буудай, хөх тарианы гурил 7.8, бусад хүнсний бүтээгдэхүүн болон газрын тосны бүтээгдэхүүн 4,1 хувь тус тус эзэлдэг байна.

Харин манай улсаас импортлодог үндсэн бүтээгдэхүүнд ан амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, сүлжмэл хувцас эдлэл, мод, модон материал болон целлюлоз болон цаасан бүтээгдэхүүн ордог.

Холбогдох утас: +976 11312501, 88091112

Цахим хуудас: www.mongolchamber.mn

Цахим шуудан: [email protected]

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хануйн голын 109.15 у/м гүүрийг ашиглалтад оруулахад бэлэн боллоо

2024 онд авто замын салбарт улсын төсөв, гадаадын зээл,...

Ц.Раднаа 2028 онд болох 100 хүртэлх насны ахмадуудын олимпод өрсөлдөх зорилго тавьжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гавьяат тамирчин, Дэлхийн гүйлтийн...

Шинжлэх ухааны академийн их сургууль байгуулна

Шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний...

Гурван ээлжээр хичээллэх эрсдэл үүссэн сургуулиудын барилгыг өргөтгөнө

Монгол Улсын 2024 оны төсөвт батлагдсан улсын төсвийн хөрөнгө...