Ардын урлагийн дэлхийн шилдгүүдийг Монголд шалгаруулна

Бүгд Найрамдах Болгар Улсад төвтэй Ардын урлагийн наадмуудын дэлхийн ассоциациас Ардын урлагийн дэлхийн шилдгүүдийг шалгаруулах наадмын сүлжээ системийг /World Championship System of Folklore-WCSF/ дэлхий даяар нэвтрүүлж байгаа. Энэ хүрээнд Ази тивийн салбар наадмыг Монгол Улсад зохион байгуулах албан ёсны зөвшөөрлийг 2018 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар болон “Арт–Лар ТББ” хамтран авсан байна.
Их наадам зохион байгуулах хорооноос энэхүү наадмыг ирэх зургадугаар сарын 12-16-нд Улаанбаатар хотод зохион байгуулахаар төлөвлөж бэлтгэл ажлыг эхлүүлжээ.  Энэ удаагийн наадамд Малайз, БНХАУ, Япон, БНСУ, Индонези, Энэтхэг, Непал, Бангладеш, ОХУ, Буриад, Тува, Казахсктан зэрэг 20 гаруй орны 200 гаруй ардын авьяастан хүрэлцэн ирэхээр бүртгүүлсэн байна.
Мөн зохион байгуулах хорооны шийдвэрээр энэхүү наадамд оролцох үндэсний оролцогчдыг тодруулах анхан шатны шалгаруулалтыг тухайн наадмыг зохион байгуулах хугацаанд зэрэг явуулах бөгөөд шилдэг оролцогчид Азийн ардын урлагийн их наадамд улсаа төлөөлөн оролцох юм.

Азийн ардын урлагийн их наадмыг Ардын урлагийн наадмуудын дэлхийн ассоциациас томилогдсон мэргэжлийн шүүгчид шүүнэ. Их наадмын гранпри шагналтан 4000 eвро, дэд байр 2000 eвро, гутгаар байрын шагналтан 1000 eврогийн шагнал хүртэх нь.

Уралдаанд оролцогч нь гоцлол, цөөхүүл, хамтлаг бүрэлдэхүүнтэйгээр “Ардын дуу”, “Ардын хөгжим”, “Ардын бүжиг”, “Язгуур урлагийн чуулга”, “Зан үйлийн чуулга”  гэсэн таван төрөлд язгуур болон орчин үеийн аль ч хэлбэрээр оролцох боломжтой.

Уралдаанд оролцогчдод нас, мэргэжил харгалзахгүй бөгөөд шилдэг оролцогчид Азийн ардын урлагийн их наадмын гранпри шагналын төлөө өрсөлдөнө.

Уралдаанд оролцох хүсэлтэй Улаанбаатар хотын иргэдийг дараах утсаар бүртгэнэ.

Баянзүрх дүүрэг Соёл урлаг хариуцсан мэргэжилтэн 266578
Багануур дүүрэг Соёлын ордны захирал 70210193
Баянгол дүүрэг Соёл урлаг хариуцсан мэргэжилтэн 365574
Налайх дүүрэг Соёл урлаг хариуцсан мэргэжилтэн 70233442
Сонгинохайрхан дүүрэг Соёл урлаг хариуцсан мэргэжилтэн

Соёлын ордоны захирал

70173281

99628388

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Японд дадлагажигчаар ирсэн монголчууд архидаж, танхайрчээ

Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин сайдын яамнаас анхааруулга...

Нөхөн сонгууль-2025: Нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ шалгаарай

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2025 оны нөхөн сонгууль...

Нөхөн сонгуулийн саналын хуудасны загварыг баталжээ

Сонгуулийн ерөнхий хорооны 2025 оны 6 дугаар сарын 7-ны...

Трамп, Илон Маск хоёрын нөхөрлөл нуржээ

Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гаригт тэрбумтан Илон Маскийн компаниудтай...