АНУ “Huawei”-ээс татгалзахыг БНСУ-д уриалсаар байна

“Huawei” компанийн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх нь танай улсын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй. Иймээс “Huawei” компанийн бүтээгдэхүүнээс татгалзах санаачилгад нэгдэхийг АНУ-ын тал БНСУ-ын Гадаад хэргийн яаманд уриалсан талаар Чосун Илбо сонин мэдээлжээ. Ийм уриалгыг АНУ-ын зүгээс БНСУ-д удаа дараа ирүүлсэн гэсэн албан бус мэдээлэл байгааг ч тус сонин дурджээ.

Мөн АНУ-ын тал саяхан “Huawei” компанийн зарим хэрэгсэл тоноглолуудыг  ашигладаг Өмнөд Солонгосын LG Uplus  корпорацийн төлөөлөлтэй уулзах үеэрээ ийм хэрэгсэл тоноглол ашигласан бүтээгдэхүүнээ БНСУ-ын гол газар,  байршлуудад ашиглахгүй байхыг анхааруулсан байна.

Түүнчлэн Америкийн цэргийн объектууд байрладаг дүүргүүдэд “Huawei”-н тоног төхөөрөмж бүхий хөдөлгөөнт холбоог хэрэглэхээс татгалзахыг БНСУ-ын эрх баригчдаас АНУ шаардаж байгаа аж

АНУ, БНСУ нь маш сайн харилцаатай холбоотон орон ч гэлээ БНХАУ ч бас БНСУ-ын хамгийн том экспортын түнш тул өмнөдийнхний зүгээс тийм ч тодорхой байр суурь илэрхийлээгүй байгаа юм. БНСУ-ын Гадаад хэргийн сайд Вашингтон, Сөүл энэ асуудлаар үргэлжлүүлэн ярилцана гэсэн байр суурийг илэрхийлжээ. Гэхдээ  эрх баригчид хувийн бизнесийн хэрэгт хөндлөнгөөс оролцож чадахгүй гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...

Энэ сарын 26-наас Цонжин болдог чиглэлд нийтийн тээврийн автобус явна

"Цонжин болдог" орчимд Х:17 чиглэлийн нийтийн автобус зогсдог болох...