Багш нар сүрьеэгийн үзлэг шинжилгээнд төлбөргүй орох боломжтой

ХУД-ийн 15 дугаар сругуульд 38 хүүхэд,  нэг багш халдварт сүрьеэ өвчнөөр өвчилсөн, 200 гаруй хүүхэд халдвар авсан нь тогтоогдож нийгэмд нэлээд шуугиан, айдас дагуулсан. Тэгвэл ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны алба, сүрьеэгийн орон нутаг дахь диспансерууд үндэсний хэмжээнд эхний ээлжинд ЕБС-иудыг сүрьеэгийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж байгаа ажээ.

Үүнээс гадна багш нар ямар ч төлбөр, мөнгө төлөхгүй урьдчилан сэргийлэх үзлэгт орох бүрэн боломжтой гэж Эрүүл мэндийн яамныхан мэдээллээ. Учир нь 2018 оны аравдугаар сарын 1-нээс сүрьеэгээс урьдчилан сэргийлэх үзлэгийг улсын хэмжээнд Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлж байгаа аж.

Багш нар урьдчилан сэргийлэх үзлэгт орж, халдварт өвчтэй эсэхээ магадлуулж байж ажилд ордог ч 15 дугаар сургуулийн дээрх багш 2015 онд орон нутгаас хотод шилжиж ирээд шинжилгээний хуурамч бичиг баримт бүрдүүлж, дээрх сургуульд ажилд орсон байжээ. Тухайн багш эмчилгээгээ тасалсан. Тиймээс орон нутгаасаа ялгаварлан гадуурхагдаж, шилжсэн байж магадгүй гэсэн дүгнэлтийг мэргэжлийн хүмүүс хийсэн байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...

Энэ сарын 26-наас Цонжин болдог чиглэлд нийтийн тээврийн автобус явна

"Цонжин болдог" орчимд Х:17 чиглэлийн нийтийн автобус зогсдог болох...