Хятадад сэкс мөлжлөгийн золиос болсон хойд Солонгосын зовлонт эмэгтэйчүүд

Хойд Солонгосын маш  олон эмэгтэйчүүд БНХАУ-д хүний наймаа, сэкс мөлжлөгийн золиос, боол болж буй талаар Лондонд төвтэй “Korea future initiative” байгууллагаас Английн парламентад мэдээлэл өгчээ. Тодруулбал,  Хятадад байгаа хойд Солонгосын  эмэгтэйчүүдийн 60 орчим хувь нь сэкс худалдааны золиос болж буй бөгөөд тэдний тал хувь нь биеэ үнэлэгч болж, гуравны нэг нь хятад залуугийн эхнэр болохоор худалдагдаж, үлдсэн нь интернэтээр олонд хүрдэг сэкс бичлэгүүдэд тоглохоос аргагүйд хүрдэг гэж  “Korea future initiative” тайландаа дурджээ. Насанд хүрээгүй 12 настай охид хүртэл хүчирхийлүүлж, хоол ундгүйгүйгээр хоригдон сэкс бичлэгт “тоглодог” гэсэн аймшигт мэдээ ч тайланд  байв.

Мөн тэнд дурдсанаар БНХАУ-ын зүүн хойд хэсэгт  байрлах эмсийн хүрээлэн дэх гадаадаас ирсэн эмэгтэйчүүдийн ихэнх нь хойд солонгосууд байдаг ажээ.

Ижил шивээс адил зовлонтой бүсгүйчүүд

 “Korea future initiative”-ынхны мөрдөж судласнаар Шанхайд байх биеэ үнэлэгчид ямар эзэнтэйгээсээ шалтгаалан арслан болон эрвээхэйн шивээсээр ялгар жигдэрдэг гэнэ. Хүчирхийллээс болж бүсгүйчүүд амиа алдах нь энүүхэнд бөгөөд cyber sex буюу интэрнэтээр дамжих сэкс бичлэгт 12-29 насныхан, заримдаа түүнээс ч бага насныхан оролцдог байна. Камерын өмнө тэднийг сэксийн элдэв үйлдлүүд хийхийг шаарддаг бөгөөд залуу бүсгүйн ийм шууд бичлэгийг  110 доллараар үнэлэн үзүүлдэг аж. Ийм бичлэг үздэг хүмүүсийн олонхи нь Өмнөд Солонгосынхон байдаг гэнэ.  Ийм балмад зүйлийн хохирогч болсон Чой гэх эмэгтэй, нэгэн байшин намайг аваачихад  тэнд олон насанд хүрээгүй охид байсан. Том орны өмнө дэлгэц тавьж дөрвөн залуу намайг хүчирхийлсэн. Би цус алдаж түүнээс цааш  юу болсныг санахгүй байна гэж “Korea future initiative”-ынханд ярьжээ.

Гоонь хятадуудад зарагдсан бүсгүйчүүд

БНХАУ-д гоонь эрчүүд олон бий. Тэгвэл тайланд бичсэнээр Хятадын бөглүү тосгоны эрчүүд эхнэр худалдаж авахад 1000-50 мянган  юань төлдөг аж. Ингэж худалдагдсан хойд солонгосын  эмэгтэйчүүд нөхөртөө хүчирхийлүүлж, зодуулж золгүй хувь заяатайгаар  амьдардаг байна. ойролцоогоор БНХАУ-д 200 мянган  Хойд Солонгосын иргэн амьдардаг гэсэн тооцоо байдаг  аж. Хятадын удирдлагууд хөшигний цаадах ийм байдлыг мэддэг ч хайхардаггүй, дарлал мөлжлөгийн  байдалд нууж байлгасаар байдаг  гэж Ёон гэх нэгэн хохирогч ярьжээ.

БНАСАУ-г хэрсэн бүлэглэл

Бүсгүйчүүдийг Хятадаар дамжуулан БНСУ руу аваачна,  амгалан тайван амьдрах газар олж өгнө гэх мэт үгээр хууран, заримыг нь зүгээр л хулгайлан хүчээр БНХАУ-д авчирдаг байна. Түүгээр ч үл барам БНАСАУ-д ийм төрлийн наймаа хийгчдийн сүлжээ бий болж тосгон, зах, дэлгүүр, нийтийн тээврийн газруудын орчмоор Хятадаас ирүүлсэн захиалгын дагуу охидоо хайн явдаг бүлэглэл байгаа гэж  “Korea future initiative” илчилжээ.

“Korea future initiative”-ынхан энэхүүү тайлангаараа Хятадад байгаа Хойд Солонгосын бүсгүйчүүдэд туслах, хүний эрхийн чиглэлийн ажилтнууд анхаарлаа хандуулахыг хүсчээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...