“Хүннү эйр” авиа компани дөрвөн агаарын хөлгөөр “бүл нэмнэ”

2019 оны 5 сарын 24-ний өдөр “Хүннү Эйр” компани нэгэн зэрэг хоёр баярт үйл явдал тэмдэглэхээр бэлдэж байгаа ажээ. Тодруулбал, энэ өдөр Монгол Улсад Иргэний нисэхийн салбар үүсгэн байгуулагдсаны 94 жилийн ойн баяр бөгөөд үүнээс гадна тус компанийнхан Embraer-190 агаарын хөлгөө угтаж авах юм байна.

Тус компани  2016 оноос агаарын хөлгийн парк шинэчлэлээ эхлүүлж, энэ хүрээнд Embraer-190 тийрэлтэт хөдөлгүүртэй дөрвөн агаарын хөлөг авахаар төлөвлөсөн бөгөөд эхний агаарын хөлөг 2 хоногийн дараа Монгол Улсад ирэхээр болжээ.

Шинээр нислэг үйлдэх Embraer-190 онгоц  дуу чимээ багатай, цэвэр тохилог,  шинэ үеийн трэндийг тодорхойлогч  бөгөөд одоогийн эрэлт ихтэй зах зээлийн үед агаарын тээвэрт хамгийн их тоогоор хэрэглэгдэж байгаа агаарын хөлгийн нэг ажээ.

Embraer-190 агаарын хөлгийн зарим үзүүлэлтээс дурдахад
Нислэгийн хурд – 870 км/ц
Зорчигчийн тоо – 98 суудал
Нислэгийн зай – 4,537 км

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хавдрын эсрэг вакцин хавдар дахих магадлалыг 42 хувь бууруулна

АНУ-ын биотехнологийн Moderna компани болон эм үйлдвэрлэгч Merck хамтран...

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ

Шатахууны шуурхай штабаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шатахуун түгээх станцуудад...

Оюутолгойн 2027 оны ногдол ашгийг иргэдэд олгох, хувь эзэмшлийг 100 хувь шилжүүлэх тогтоолын төсөлд санал авч эхэллээ

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...

Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай

Нийт нутгаар үүлшинэ. Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Говь-Алтай,...