Иргэд эзэмшлийн газар дээрээ худаг гаргах зөвшөөрлийг цахимаар захиалж болно

 Нийслэлийн нутгийн захиргааны таван байгууллагын 47 үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх, нэгдсэн системд оруулах  ажлын  хүрээд  нийслэлийн цахим үйлчилгээний нэгдсэн портал eservice.ulaanbaatar.mn сайтаар дамжуулж иргэд төрийн үйлчилгээг цахимаар авах нөхцөл бүрджээ.

Энэ  хүрээнд Байгаль орчны газрын зүгээс эхний ээлжинд байгаль орчны дүгнэлт гаргах, цооног өрөмдөх, худаг гаргах зөвшөөрөл авах хүсэлтүүдийг цахимжуулжээ. Гүний худгийн компаниуд хууль зөрчих, тусгай зөвшөөрөл аваагүй байдлаас үүдэн иргэдийг хохироох асуудал удаа дараалан гардаг байсан бол Еservice.ulaanbaatar.mn систем нэвтэрсэнээр энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж, компаниудыг бүртгэх, тусгай зөвшөөрлийн хугацаа, бичиг баримтын бүрэн бүтэн байдал бүгд цахимд оржээ. Ингэснээр хамгийн гол нь иргэд чирэгдэлгүйгээр, албан тушаалтнаас хамааралгүйгээр шуурхай үйлчилгээ авах боломж бүрдсэн гэ албаны хүмүүс хэллээ.

Цахимаар зөвшөөрөл хүсэхийн тулд Еservice.ulaanbaatar.mn системээр нэвтэрч өөрийгөө цахим орчинд нотолсны дараа  үйлчилгээ авах хүсэлтээ гаргах  бөгөөд хэрхэн нэвтрэх тухай видео гарын авлага үндсэн хуудастаа байршуулжээ.  Цахим систем ашиглах боломжгүй иргэд маань үйлчилгээний нэгдсэн төвүүдэд хандаад материалаа өгөөд хүсэлтээ гаргаж болох аж.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Трамп, Илон Маск хоёрын нөхөрлөл нуржээ

Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гаригт тэрбумтан Илон Маскийн компаниудтай...

Вьетнам хоёр хүүхдийн бодлогоо цуцаллаа

Вьетнам хоёр хүүхдийн бодлогоо цуцалж хосууд хүссэнээрээ олон хүүхэдтэй...

Л.Энх-Амгалан: Оюутан залуус хөдөлмөр эрхэлбэл НДШ-ээс чөлөөлнө

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн Нийгмийн даатгалын багц...